зураг дээр: Анандын Амар
Тусгаар тогтнолыг Маршал Чойбалсан бидэнд захиж үлдээсэн -гэсэн шинэ сурталчилгаа 1990 оноос эхлэв. 30 гаруй мянган хүнийг тамлан, буудан алж, шоронд зовоож, ар гэрийнхнийг нь насаар нь өнчрүүлсэн яргачныг өнөөдөр : - Тусгаар тогтнолыг Чойбалсан захиж үлдээсэн гэцгээх нь яасан эмгэнэлтэй вэ.
Бусад түүхээс зарим монголчууд Унгерны алтыг л битүүхэндээ сонирхог . Aлт ухдаг болсноос хойш тоохоо болио биз.. Ардын Намыхантай яваагүй л бол "урвасан хулгайч", харин Монголын төлөө яваад дууссан бүхнийг / Найдан гүн, Бавуужав.../ "урвасан хулгайч" гэж цээжлүүлсээр ирсэн.
"Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" номыг 1942 онд Чойбалсан "бичсэн". Түүнд нь Дамбийжаа-ийн тухай нэг ч үг, өгүүлбэр байдаггүй ажээ. Хамаг баатруудыг алагдсаны дараа Чойбалсан Монголын түүхэнд өөртөө улаан торгон дээл өмсгөжээ.
Академич Б.Ширэндэвийн бичиж 1978 онд хэвлүүлсэн “Ардын хатанбаатар Магсаржавын намтар” номын 22 дахь талд “Манжийн хааны Засгийн төлөөлөгчид үүрлэж байсан Ховд хот, түүний хэрмийг Монгол цэрэг ийнхүү хатанбаатар Магсаржавын удирдлаган дор баатарлагаар тулалдан чөлөөлсөн нь ...” хэмээн бичсэн бөгөөд энэ үйл явдлыг удирдсан, ихээхэн хүчин зүтгэл гаргасан бусдыг нь орхигдуулжээ. http://www.khovdnews.mn/?id=192696
Манай нэгэн түүхч 1960-н хэдэн онд хэвлүүлсэн түүхэн зохиолд Дамбийжанцаны тухай:
“...Монгол оронд манжийн ноёрхолыг устгах хөдөлгөөн баруун хязгаарт өрнөсөн цаг үед Дамбийжанцан хэмээх нэгэн зальт оргодол лам Ховдын газраар тэнүүчлэн явж, Богд хааны шашин төрд туслах учир түүхтэй, их Монголын Амарсанаагийн угсааны хүн1, “Амарсанаагийн хүү Төмөрсанаа түүний хүү Дамбийжанцан”2 гэж өөрийгөө өргөмжлөн нэрлэж, Хоу нэрт газар Да нэрт хүн хаан сууна гэсэн түүх ном буй3 гэх зэргээр үймүүлэн бачилж явсаар Ховд хотыг Манжаас чөлөөлсөн гавъяатай хүн хэмээн итгэгдэж, Богд хаанаас “Эрдэнэ бишрэлт Хүчин төгөлдөр, Ноён хутагт Номун хаан” хэмээх цол тамга4 шагнагдсан байна. Чухмыг хэлбэл тэрхүү зальт оргодол Дамбийжанцан нь ямарч үндэсгүй худал цуу тараан бачлан мэхэлж явсан төдийгүй, “Богд хаан суусан хойно жинхэнэ хаан суух хуучин түүх буй” гэхчилэнгээр ятган цуурхуулж, автономит Монголын хаан Богд Жавзандамбатай эрх мэдэл булаацалдах хорт санаа өвөрлөж явсан байна. Дамбийжанцан бол 1912 онд Ховд хотыг чөлөөлөх хэрэгт оролцоогүйгээр үл барам, Монголын ард түмний тусгаар тогтнолын заналт дайсан байсан бөгөөд Ардын хувьсгалын дараа Бодоогийн хувьсгалын эсэргүү хуйвалдаантай сүлбэлдэж явсан гадаадын тагнуул байжээ” гэж сургажээ.
Чойбалсаны грузин Сталинтайгаа нийлж устгасан хүний нэг нь Амар.
Анандын Амар бол Монголын түүхийн ном бичих хэмжээний боловсролтой байсан тул, яаруу давчуу хугацаанд- 1934 онд уг номыг нийтлүүлжээ. Амар бол Монголын сүүлийн 1000 жилийн түүхийг бичсэн анхны монгол түүхч юм. Тэр дотоод, гадаадын түүхчдийн бичсэнийг зүгээр нэг эмхэтгээгүй, харин толгойгоороо бясалгаж харьцуулалт, дүгнэлт хийсэн. А.Амар бол улаан, цагаан гэдэг хоёрхон өнгийг ялгадаг Х.Чойбалсаны дэргэд эрүүл саруул, мэдлэгтэй, боловсролтой хүн байж дээ:
"...Бие ба хамар өндөр гэсэн тухайд бол өндөр бие гувгар хамартай бүхнийг монгол биш, богино бие, бага хамартай бүхнийг хүннү биш хэмээн ялгах тэмдэггүй бөгөөд, гувгар хамартай нанхиад иргэд олноор алагдав хэмээснийг үзвэл, нанхиад дотор бас гувгар хамартай хүн бас байсан байна. Монгол дотор тэр үед байтугай одоо ч өндөр бие, гувгар хамартай хүн олон бии...".
Бидний өвгөдийн бүтээж явсан гавьяаг бодвоос дэлхий дахинд бусад хэнтэй ч зүйрлэшгүй атал монголчуудын одоогын байдал болбаас, бусад хүмүүсийг дийлэх байтугай харин өөрсдийгөө хамгаалан эс чадахад хүрсэн нь үнэхээр гэмшилтэй байна. Ялангуяа Дотоод Монгол, Барга хийгээд Хөх нуурын өөлд зэрэг бусад олон монголчууд нь бусад этгээдийн эрх мэдлийн доор орж, өөрийн үндэс угсаа, эрх мэдлийг алдагдуулж явах нь үнэхээр хөөрхийлэлтэй бөгөөд гаслалтай байна...
/А.Амар. "Монголын товч түүх".
Улсын Хэвлэлийн Газар.
Улаанбаатар. 1989/.
Автор писал свои воспоминания с негативным отношением к большевикам и монгольским революционерам. Лично и хорошо знакомый с известными монгольскими деятелями,
дает им личные характеристики, которые почти не встретишь в мемуарной
литературе. Так, Чойбалсан характеризуется, как «заурядный монгол ограниченных способностей и послушный исполнитель велений стоящих выше его,
из породы «чего изволите?». По время обучения в Иркутске, Чойбалсан «при
хорошем поведении отличался своей ограниченностью, пассивностью и полным безразличием ко всему его окружающему: он ни на что не реагировал, ни
в чем не проявлял своей инициативы, а делал спустя рукава все, что ему прикажут, хотя в общем был безобидным и добродушным юношей»
"...Хатанбаатар урвасан тухай мэдээг Бишрэлт гүн Сундуйгаас сонсоод Унгерн майхнаасаа бүтэн хоног цухуйгаагүй билээ". хуудас 169, М.Г. Торновский, "Би Монголчуудтайгаа бол Лиссабон ч хүрнэ".
/тайлбар: Амиа үл хайрлан тулалдаж Монголыг болон өөрийг нь хятадын цэргээс чөлөөлсөн ачтанууд -Азийн Морьт Дивизийн Вандановын 40 орос, буриад, барга цэргийг Улиастайн ойролцоо Хатан Баатар Магсаржав мэхлэн олзлоод мод, чулуугаар цохиж тамлан, тарчлаан алуулсан. Дараа нь улаантнууд байлдааны ямар ч туршлагагүй Магсаржавыг "Богд Хаан 1912 онд Ховдыг чөлөөлөх цэргийг удирдуулахаар илгээсэн", "Ванданов Чүлтэм бэйсийг алсан", "Ванданов бөмбөгөөр монголчуудыг тэслэх гэж байсан" гэх үлгэрүүдийг зохиосон. Хятадуудтай сүлбээтэй гэгдэх Чүлтэм бэйсийг Ванданов биш, Безродный цагааны цэрэгт мал нийлүүлэхээс татгалзсан хэмээн алсан юм билээ.
"...Хатанбаатар урвасан тухай мэдээг Бишрэлт гүн Сундуйгаас сонсоод Унгерн майхнаасаа бүтэн хоног цухуйгаагүй билээ". хуудас 169, М.Г. Торновский, "Би Монголчуудтайгаа бол Лиссабон ч хүрнэ".
/тайлбар: Амиа үл хайрлан тулалдаж Монголыг болон өөрийг нь хятадын цэргээс чөлөөлсөн ачтанууд -Азийн Морьт Дивизийн Вандановын 40 орос, буриад, барга цэргийг Улиастайн ойролцоо Хатан Баатар Магсаржав мэхлэн олзлоод мод, чулуугаар цохиж тамлан, тарчлаан алуулсан. Дараа нь улаантнууд байлдааны ямар ч туршлагагүй Магсаржавыг "Богд Хаан 1912 онд Ховдыг чөлөөлөх цэргийг удирдуулахаар илгээсэн", "Ванданов Чүлтэм бэйсийг алсан", "Ванданов бөмбөгөөр монголчуудыг тэслэх гэж байсан" гэх үлгэрүүдийг зохиосон. Хятадуудтай сүлбээтэй гэгдэх Чүлтэм бэйсийг Ванданов биш, Безродный цагааны цэрэгт мал нийлүүлэхээс татгалзсан хэмээн алсан юм билээ.
"...Барон Хүрээнд байхад Оросын хувьсгалаас дүрвэн ирсэн олон хүн түүний цэрэгт элсэн түүний дивиз армийн хэмжээнд хүртлээ хүчирхэгжиж, монгол цэргүүдээ Магсаржавт хариуцуулсан. Харин Магсаржав Улиастай явж тэндхийн байдлыг тохинуулах гэж яваад урвачихаж билээ. Барон Өргөөг эзэлснийг тухайн үед Улиастай дахь Хятад эрх баригчид огт мэдээгүй байсан ба Чүлтэм сайд эвээр зохицуулан нутаг руу нь буцаахаар болоод байсан. Тэнд мөн л улаантан, цагаантан, гамингууд аль аль нь ил далд үйл ажиллагаа явуулж байлаа. Улиастайг хятадаас чөлөөлөх Бароноос тушаал авсан Доможиров нар удирдлагаас гарч дураар авирлан тэнд маш бүдүүлэг алхам хийсэн юм. Үргэлж согтуурхан балмад авирладаг Безродный гэдэг офицер мөрөөрөө нутаг руугаа гарч явсан хятадуудыг араас нь хөөж гэнэдүүлэн устгаж, дараа нь найран дээр Чүлтэм бэйсийг багалзуурдан алсан байв. Тэрээр гэмгүй олон хүнийг хэлмэгдүүлэн улааны туршуул хэмээн сэрдэж үүн дотор надтай холбоотой матаасыг хүртэл олж ирсэн байдаг...".М.Г. Торновский. "События в Монголии-Халхе в 1920–1921 годах: военно-исторический очерк (воспоминания)".
----------------------------------
1921.7.23: г. Улясутай
Рапорт.
Доношу Вам, что мое выступление из Улясутая задерживается крайне неблагонадежным настроением к нам монгольского населения в западном крае Монголии, благодаря по-видимому агитации китайской партии во главе с бывшим местным сайотом Чилтум Бэйсэ, а также местных большевиков, полковника Михайлова, Плетика и К0., успевших посеять неподчинение к Урге и обрисовавших деятельность последней в нежелательном вообще для Монголии духе. Недоброжелательность к нам сильно заметна среди монгольских чиновников, которых, за самым малым исключением, следовало бы сменить и заменить молодыми надежными силами с востока и тем пресечь тяготение к Китаю и начинающуюся проникать сюда заразу большевизма. Местные власти во что бы то ни стало хотели воспрепятствовать приходу сюда моего отряда, для чего распустили среди монгол самые невероятные слухи о наступлении на Улясутай многочисленной шайки каких-то разбойников под командой одного бурята и бежавшего из Урги самозванца монгольского князя, которые по дороге занимаются грабежом китайцев и монгол, а также мобилизуют мужское население с 16 до 45 лет и, кроме того, забирают с собой самых красивых девушек и женщин с 15 до 25 лет. Понятно, такие слухи вызвали панику не только среди монгол, но даже среди худонцев - русских, которые от Уртонской дороги откочевали в горы и с уртонов народ разбежался, остались только старики и больные; сплошь и рядом не хватало улачей, приходилось с одними и теми же улачинами делать по два и более уртона. Лошадей, оставив плохих, попрятали в горах, почему вынужден был иногда продвигаться на сарлыках и быках.
В данное время после удаления с арены главнодействующего Чултум Бэйсэ, а также постепенными воздействиями, мирным путем мне удалось дать здесь надлежащее направление и все местные власти работают сейчас с нами в полном контакте за исключением урянхайцев и сает, которые открыто присоединились к красным, и их чиновники несмотря на неоднократные распоряжения Хатана-Батора и Чжалханцзы гегена, до сих пор сюда не являются, возлагают надежды на нашего сторонника саетского Хамбо-ламу, который после поражения отряда Казанцева вынужден был из опасения быть убитым или же арестованным бежать в Уланком, а оттуда выехал на Камчуг для пропаганды. Вообще со стороны сает в соединении с красными можно ожидать, в случае ухода моего полка из Улясутая, набегов или даже занятия его, поэтому прошу Ваших указаний, какой политики мне держаться в данное время по отношению к саетам и большевикам, так как в силу необходимости приходится вступать с ними в открытую борьбу, вопреки данного мне Вами распоряжения не вмешиваться ни в какие дела, за исключением чисто только монгольских.
Посланный из Урги монгольский чиновник Чойжин с автомобильными шинами к Чжалханцзы-гегену по переезде сюда дальше, несмотря на мое распоряжение, не поехал, а послал какого-то ламу. Сам же не показываясь в лагерь, пьянствовал вместе с Гэбгыр Чултуманом и бывшей сожительницей гаминского комиссара.
Другой монгольский чиновник Гадгыр Чультум, сопровождающий орудие в Кобдо, совершенно отказался подчиняться монгольским властям, ссылаясь на то, что Вы якобы дали ему такие указания и что Жамболон-ван даже частенько советовался с ним по разным делам, поэтому он считает себя полноправным со мной и подчинения никакого не признает; кроме того, все время пьянствовал. Находя такое поведение обоих чиновников недопустимым, я совместно с Главнокомандующим Хатон-Батором выпорол их и посадил в Монгольскую тюрьму, а по выходе оттуда зачислил их в ряды всадников вверенного мне полка.
Подъесаул Кайгородов, получивший от Вас все необходимое, повел себя крайне вызывающе по отношению к атаману Казанцеву.
Самочинно задерживает сформированный в Уланкоме отряд вместе с оружием и выделяет из него команду для Уланкомской заставы, чем тормозит организацию всего отряда, и самое главное, своевременное выступление его в поход. Кроме того, как сообщил мне атаман Казанцев, Кайгородов в данное время открыто заявляет о непризнании Вас и атамана Семенова и о неподчинении своем Вам. Отпускает зазнамо на свободу большевиков и освобождает из-под ареста арестованного большевика Панфилова Уланкомским отрядом Казанцева. Признавая такие самочинные действия и выступление Кайгородова безусловно вредными общему делу, прошу Ваше Превосходительство о скорейшем обуздании Кайгородова и Ваших указаний
в случае его неподчинения.
Атаман Казанцев в настоящее время стягивает весь свой отряд в Улясутай для реорганизации. Численность отряда приблизительно до 350 человек. О причинах поражения отряда Казанцевым назначена особая следственная комиссия, и по получении от него добытых этой комиссией материалов донесу Вам особо.
Командир полка есаул Ванданов.
/Рапорт командира отдельного монгольского полка есаула Ванданова начальнику Азиатской конной дивизии Р.Ф.Унгерну о неблагонадежном настроении населения Западной Монголии. 23 июля 1921 г., г. Улясутай/ РГВА. Ф. 39454. On. 1. Д. 9. Л. 89 - 90. Копия.
Имеется угловой штамп «Командир Отдельного Монгольского полка».
//---------------
Бавуужав: “Монгол Улс байгуулах хэргийг даруй бүтээж эс чадсаны үчраа” “дайсан болсон хятадад эгүүлэн тушаагдаж хэзээ хэрхэн алах хорлохын түгшүүрээс зайлахад” бэрхтэй болсон учир арга буюу зэвсэг барин босч “бүх Монголыг нэгтгэн улс байгуулж амар жаргал эдлүүлэхийг үзмүй хэмээн түмэн газрыг хол хэмээхгүй, төрсөн нутгаас ангижран гарч” эцэстээ “орох эгэх газаргүй гүний нутагт амь ульжих эд хөрөнгө огт үгүй хэдэн арван зуун хүн өлсөх даарахын зовлон эдэлж унасан морио алж идэх зэргийн ховор гачигт тохиолдон…хулгай дээрэмчин болсны харгаагаар үхэх сөнөх зовлонд хүрсэн байдал учрыг санахад үнэхээр нигүүлсэлтэй бөгөөд ихэд хөөрхийлөлтэй болох тул халуун үнэн зүтгэлт монгол ах дүү нарын өмнөөс эмгэнэл дурсгал болгон тэмдэглэвэй".
Магсаржавт алуулсан Вандановын тухайд:
Ванданов Бато-казак 1-го Верхнеудинского казачьего полка, 3-я сотня. Кавалер Знака Отличия Военного Ордена Св.Георгия 4-ой степени "за набег на Инкоу на 26-го декабря 1904- 1-го января 1905г".
1920-1921 гг. Бато Ванданов являлся командиром 2-сотенного казачьего дивизиона Азиатской Конной Дивизии генерала-лейтенанта Р.Ф Барона Унгерна.
Бато Ванданов 1912-1914 онуудад Ховдын Хязгаарт Верхнеудинскийн хороонд алба хааж монголчуудын хятад цэргийн довтолгооноос хамгаалж явав.
Вандановын олзлогдсон 40 буриад, орос цэргийг Магсаржав буудалгүй, юмаар цохиж алахыг тушаасан нь, Улиастайд 100-аад энгийн орос хүнийг хөнөөлгөсөн нь цэргийн гэмт хэрэг байв.
Магсаржавын тухай судлаач М. Энхпүрэв нийтлэлдээ: https://www.tolgoilogch.mn/_l2kg+y4622
-----------------------------------
Ардчилалын ачаар өнөөдөр хүмүүс дархлагдсан баатруудтай холбоотой асуулт тавихаас айхаа больсны нэг жишээ.
Лхагвасүрэнгийн Батцэнгэл:
-Хатанбаатарын цэрэгт мордсон хүн ар гэртээ Вандан буриадын хавиргыг өвөртөлж ирж байсан гэж хөгшчүүл ярихыг сонсож байсан. Хүний зүрхээр туг тахиж байсан гэдэг нь үнэн юм бол уу? -гэсэн асуултыг Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбууд тавьсан нь 2018.11.15-нд тавьсан нь "Өдрийн Сонин"-нд гарч байв.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.