Saturday, February 24, 2018

68. "Барьц сонгодог бөх ба Монголын бокс".


Нийтлэлч Алхан Болд. 68. "Барьц сонгодог бөх ба Монголын бокс".
Монголын боксчид 60кг-аас дээш жинд дэлхийд бараг өрсөлддөггүй нь үнэндээ ичгүүртэй. Жаахан хичээвэл бид 64-69кг-ийг Монголын жин болгож болно.

Казахстаны боксчдын гол амжилтаа гаргадаг жин бол 69кг.
Монголчууд казакуудаас биеээр тийм жижигхэн үү?!. Монгол эрсийн гол жин нь 57-60кг уу гэвэл тийм биш. Манайд 60-аас дээж жинтэй, 170см-аас өндөр биетэй залуус маш олон бий. Тэр ч бүү хэл жүдо, чөлөөт, самбо бөхийн хүнд жинд монголчууд дэлхий, олимпоос олон медаль авч байв. Гэтэл эр зоригын боксын спортод 60кг-аас дээш жинд өрсөлдөөн маш бага байна. Шалтгаан нь: маш цөөн залуус хичээллэж байна. Дунд, хүнд жинд тоглох залуус маань барьцаа сонгодог, барилцаад хөдөлдөггүй үндэстний бөхөд шавалдаад...
Монголчуудын нам, өндөр хүмүүсийн аль аль нь байсан, байсаар ч байна. Өндөр Гонгор. Өвөр Монголд Баасансүрэн гэдэг дэлхийн хамгийн өндөр хүн байсан, өнөөдөр тэр амьд буй.
Барьц сонгуулдаг, бие биенээ бариад хөдлөхгүй удаж болдог үндэстний бөхөөс л болж байгаа юм....

Монгол бөхийг дэлхийн хэмжээных болгох найдлага байхгүй. Барьцаа, өрсөлдөгчөө сонгоно гэх нь хүн төрөлхтөний битгий хэл амьтны аймагт  ч байдаггүй зарчим. Өрсөлдөгчөө амалж авах нь мэдээж спортод байх ёсгүй. Гэтэл Монголд байна. Тийм учраас монгол бөхөд залуус багширч, гэдэстэй, тарган бөхчүүд дүүрэн. Монгол бөхийг жинтэй болгох хэрэгтэй. Гэтэл боксын 64 кг-аас эхлээд Монгол Улсад өрсөлдөөн эрс багасч байна. Шинэбаяр гэдэг боксчин 2018 оны 12-р сард болсон УАШ тэмцээнд 9 дахь удаагаа түрүүлэв. Монголд 64кг-аас дээшхи жинд тоглохоор залуус маш олон мянга. Гэтэл тэд эр зоригын спортоос айгаад барьцаа сонгодог үндэсний бөх рүү л хошуурч байна. Эсвэл сагс руу. Тэнд боксын 64кг-аас дээш жинд тоглохоор биетэй залуус маш олон...
Монголын Үндэсний Бөхийн Холбоо гэх байгууллага хэрүүлийн алим.

"Сэтгүүлч Б.Отгон Бөхчүүдийг бут ниргэлээ". http://thegegee.com/archives/110825?fbclid=IwAR3ekM_Chu4wG5rh9rBS6xKdlpGCrk6ECFc91Azx9jz1HenuFaleLCwz7Cg

Улсын харцага Н.Батзаяа: Барьц сонгодог асуудлыг болиулах хэрэгтэй. Би хувьдаа үүнийг эсэргүүцдэг хүн. Олигтой ч барилдаан гаргахгүй, тойрч зугтсаар байгаад 15 минутаа дуусгадаг. Ингээд барьц сонгох хэлбэр рүү ороод байна. Бөхчүүд уран барилдаан гаргах бус барьц сонгохын тулд жин их нэмэх болсон. Бөхийн дэвжээн дээр нэг тарган хүн тойрч гүйгээд л, эсвэл эмч дээр очиж цаг аваад л. Бөх сонирхогчид үүнийг хамгийн их шүүмжилж, уйдаж байна. Уран барилдаан үзэх биш бараг унтах шахам л зүйл болсон. Тэгэхээр үүнийг халах хэрэгтэй. Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд чөлөөтийн улсын аваргад оролцохдоо дэвжээн дээр бараг “амиа тавьж” байна. Тууштай таван минут барилдаж чадахаа больсон нь инээдэм биш шүү.

Улсын арслан Д.Азжаргал: Өнөөдөр 10 км гүйчихдэг бөх алга. 15 минут тууштай барилдчих бөх алга. Аргацааж байгаад л аз таарвал барьц сонгоё гэсэн бодолтой хүн олон болжээ. Ингэхээр нөгөө идэвхи гаргаж барилдсан бөхчүүд хохироод байгаа юм. Үүнийг анхаарах хэрэгтэй. https://news.mn/r/775348/

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.