Friday, January 30, 2015

37. "-Надаас хойш Монголд галав юүлсэн ч яахав".

Нийтлэлч Алхан Болд. \дуусаагүй\ 37. "-Надаас хойш Монголд галав юүлсэн ч яахав".
/-Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшиж байна. Цагаан Суварга байна. Цагаан Суварга бол зөвхөн танай гэр бүлийн өмч биш. Монголын бүх ард түмний өмч..."/.  У.Хүрэлсүх-Монгол Улсын Ерөнхий Сайд.
Mонголын 3 сая иргэн магадгүй, ганц ч лицензгүй байхад, ганц гэр/
"-Надаас хойш Монголд галав юүлсэн ч яахав".
Монголд хар амиа хичээж төрд шургалдаг явдал үргэлжилсээр байна.
Зурагтаар Налайхын нисдэг "нисдэг дарга"-ын тухай ярьж байна. 2012 онд засаг дарга болохдоо "би машингүй, хашаа байшинд амьдардаг гэж ярьж зогссон нэгэн 2-хон жилийн дотор тансаг харш, Ланд-200 тэргүүтэй 3-4 машинтай "тэнгэрийн амьтан" болсон тухай http://www.shuurhai.mn/74486 -ээс та уншаарай. 4 гадаад паспортоороо 40 гаруй удаа гадаад руу  хөөрсөн тул "нисдэг дарга" гэгдэх болж.
Надаас хойш Монголд галав юүлсэн ч яахав-хэмээн хахаж цацан идэгсэдийн нэг нь энэ юм даа. Монголын хулгайчдийн онцлог нь юу вэ? Гэдэс нь хагарах гээд байвч  ч хоолны дуршилтай...
Очирбатын Дашбалбар "...Учир иймд "надаас хойш галав юүлсэн ч хамаагүй! гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай" гэж "Газрын төлөө тулалдаан эхэллээ" хэмээх алдарт бүтээлдээ бичсэн.
2020.5.24: T8ТВ-ын "Экологийн цаг" нэвтрүүлгээр Өмнөговь аймгийн Цогт-Овооо суманд төрсөн Хархүүгийн Мандахбаяр оролцож Алтан-Уулын ойролцоо Корейн AG Mining компани алт угаахын тулд олон худаг гаргасныг үзүүлэв.  Х.Мандахбаяр Корейн Элчинд энэ компанийн талаар мэдэгдлээ хүргүүлжээ.
Өөр нэгэн уулыг нурааж замь тавьсан компанийн УБ-т төрж өссөн монгол залуугаас Х.Мандахбаяр:
-Нураасан ууландаа дараа нь бут сөөг ургамлыг нь нөхөн тарьж чадах уу?
-Чадна шүү дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.