\Улсын үзэл, эх оронч үзэл үү аль эсвэл үндэстэн-ий үзэл үү !?\
Mонгол хүн юуг шүтэх ёстой вэ?!
Тэр нь нь мэдээж буддын шашин, бас бөө мөргөл ч биш, аль эсвэл улсын, эх оронч үзэл биш, мэдээж ястны үзэл биш.
Таны шүтээн бол Монгол Үндэстэн-ий үзэл байх ёстой. Өөрөөр хэлбэл үндэстний ЭрхАшигаа дээдлэх үзэл!

Монголчууд гадаадынхныг харахаараа:
"-Mongolia's Moscow-controlled communist regime repressed our belief in Chinggis Khaan and nowdays Mongols see him as a living god"\Москвагаас хяналттай Монголын дэглэм Чингис Хаанаа гэх сэтгэлийг маань дардаг байсан бол монголчууд өнөөдөр түүнийг амьд бурхан мэт шүтдэг болсон\
-гэх мэтээр ярих дуртай. Энэ үнэн үү?!
Харамсалтай нь шал худлаа:
-Жамцаа, Би чингисийн хөшөөнийн баруун урдхан зогсож байна. Наашаа алх!
-Бааскаа, энэ нөхөр чингис, мингисийн тухай асуух байх, би яанаа?!
......
Дэлхий даяар зөвхөн Чингис Хаан, зөвхөн Монголд чингис, мингис.
Ганданд мөргөөд гарахдаа монголчууд ухран гардаг. Далай Лам гэх түвд бурхандаа бөгсөө харуулахгүйгээр хүндэтгэн гарч буй нь тэр гэнэ.
Харин Төрийн Ордоны өмнө буй Чингис Хааны Хөшөө бол Монгол Улс дахь монголчуудын хувьд нөгөө "мөргөл"-ийнх газар огт биш, харин бөгсөө харуулангаа өмнө нь зургаа татуулдаг аравч, дарс гоожуулж, шүлс, нусаа цээргүй хаядаг цэг төдий юм.
"Хятаджиж гүйцсэн" өвөр монголчууд л ирж манайхны шүлж, нусанд дээр өвдөгдлөн хаандаа мөргөж тэнэгтдэг гэлцэнэ.
Их Дэлгүүрт нөгөө түвд ламынх нь зураг дээр залаастай, харин доор нь Чингис Хааны зураг шалан дээр тавиастай байхыг монголчуудаас өөр хүн үл ойлгоно.
Бусдаас шүтлэг, бурхан залах, зээлдэх, хуулах, хулгайлах шаардлагагүй үндэстэн, омог-ууд манай гариг дээр бий гэвэл тэдний нэг нь лавтайяа монголчууд. Гэтэл хаан үндэстэн өнөөдөр бусдыг хуулагч\канон\ үндэстэн болжээ...
Ууц эвдэх соёл, хөөрөг
барих соёл, дашням-балжнямтай өдөр, жас өдөр ... мэтийг өвлүүлэх тухай л
ярихаас бус, харин хамгийн чухал зүйлээ- үндэстнээ гэх үзлийг огт хөнддөггүй нь
Монголчуудын аугаа их Эмгэнэл юм.
Эр үндэстэн одоо эм үндэстэн буюу бэр үндэстэн болжээ.
Монгол хүн Монгол Улсад төрж 70-80 жил амьдрахдаа огт тоолгүй үхэж байгаа ганц зүйл нь Монгол Үндэстэн-ий Эрх\ашиг.
1. Монгол хүн гэж хэн бэ? Өвөг дээдсийнхээ монгол төрх\антропологи\-ийг өвлөн төрөгчийг монгол хүн гэнэ. Монгол хүн гэдэг бол биологын ойлголт. Монгол хүн болж төрөхөөс биш, монгол хүн болох тухай ойлголт байхгүй. Монгол нутагт төрөөд ч, монголчуудад элэгтэй гэж насаараа уйлаад ч, морь уяж, хуур тоглож, тууль хайлаад ч, тэрбум доллар бэлэглээд ч монгол хүн "болох" боломжгүй.

2. Монгол үндэстэн гэж хэн
бэ? Төв Азийн монгол төрхтэй, нэгэн цагт нэгдмэл явагсадын үр сад/2009 оны
байдлаар 12 сая орчим хүн/-ыг хэсэгчлэн ба хамтатган МОНГОЛ ҮНДЭСТЭН гэнэ.
Тайлбар: "хэсэгчлэн" гэдэг нь манай үндэстний аль ч хэсэг/халх, өвөр
монгол, ойрад, буриад, монгол-хазар/ бие даан монгол үндэстэн гэгдэх эрхтэйг
хэлж байна. Хэн нь ч хэнээсээ ч илүү эсвэл дутуу монгол биш. Хөвгүүдийн хэн нь
ч эцгийнхээ нэрийг зүүх эрхтэй байдагтай адил. Бид цуг байхдаа ч, салангид
байхдаа ч монгол үндэстэн. Өөрөөр хэлбэл, жишээ нь, өвөр монголчууд маань
буриадуудыг эсвэл Монгол Улс дахь монголчуудыг төлөөлөх эрхгүй ч, өөрсдөө Монгол үндэстэнг төлөөлөх эрхтэй. Үүнтэй нэгэн
адил, өвөр монголчуудаа төлөөлөлгүйгээр бид ч бас, монгол үндэстэн гэгдэх
эрхтэй. Тийм учраас манай дарга нар үндэстэн гэдэг нэрээс үнхэлцэгээ хагартал
айх шаардлагагүй.
3. Үндэстэн-ий үзлийн угтал нь монгол
хүнд байх үндэстний биологын мэдрэмж. Эндээс үндэстнийхээ төлөө харуусал, хор
шараар нь дамжин хүний ухамсарт үндэстний үзэл тогтоно.
"...1368
онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор
нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд
үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй.
Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр
монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж
байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:"...Тэр цуст хувьсгалын
тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо
"Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг,
уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг \хятадуудаас
сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин
балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө
өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том
нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн дээр бичсэнээс\
4. Өөрийн гарал үүсэл, бие төрх\антрополог\, туулсан түүхтэй миний Монгол Үндэстэн бусдад уусалгүй, улам хүчирхэг оршихын төлөө би амьдарна- хэмээн үзэх/зүтгэхийг ҮНДЭСТНИЙ ҮЗЭЛ буюу үндэстнээ гэх хүмүүжил-Үндэстний ЭрхАшигаа дээдлэх үзэл гэнэ. Уг нь монгол хүн бүр үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Тайлбар: үндэстэн өөрөө үзэлтэй байна гэвэл энэ чухал үзэл маань хариуцах эзэнгүй, хоосон тунхаг болчих учраас түүнийг хувь монгол хүн рүү шилжүүлж, хариуцлага болгон томьёолохыг оролдсон минь энэ.
5. Монгол үндэстэн цаашид оршихын тулд зайлшгүй шаардагдах бүхнийг ҮНДЭСТНИЙ ЭРХ АШИГ гэнэ. Монголчууд Үндэстний ЭрхАшигаа тахин шүтэж, Мөнх Хөх Тэнгэр, Авралт Бурхан Халдун Уул, Эзэн Чингис Хаан 3-таа мөргөж амьдардаг болбол үндэстэн маань хүчирхэг орших болно.
ШҮТЛЭГ МАААНЬ:
-ҮНДЭСТНИЙ ЭРХАШИГ.
\Өөрөөр хэлбэл монгол хүн шашныг... биш, харин үндэстний эрх ашиг-аа шүтэж амьдрах ёстой\
МӨРГӨЛ МААНЬ
-ЧИНГИС ХААН\ БУРХАН ХАЛДУН УУЛ\ МӨНХ ХӨХ ТЭНГЭР.
-Монголчууд Түвдийн Далай Лам, Будда, Иисус, Аллах, бусдад биш, харин Чингис Хаандаа мөргөх хэрэгтэй. Жишээ нь,
Сүхбаатарын талбайд Бурхан Халдун Уул руу заасан сумыг байрлуулах хэрэгтэй. Монгол хүн Бурхан Халдун Уулын зүг мөргөдөг байх хэрэгтэй. Монгол айл Далай Лам, морин хуурыг биш, Эзэн Чингис Хааныхаа хөргийг хоймортоо залах
ёстой.
Тайлбар: Үндэстний үзэл
бол эх оронч үзэл буюу Монгол Улсын үзэл-ээс хавьгүй өргөн ойлголт гэдгийг
хэлъе. Монгол Улсын иргэн болчихвол вьетнам, корей, хятад, бельги, перу,
ботсван... цагаачид Монгол Улсад бас эх орончид "болоод" өвөр монгол, буриад,
халимаг, монгол-хазар\тэдний монгол төрхтэй хэсэг\-уудыг Монголд ирүүлэхгүй,
ирвэл нь тэднээс эх орноо хамгаална гээд явах вий.
Үндэстний буюу үндэстнээ
гэх үзэл бол монголчуудын өөрийгөө хамгаалах зайлшгүй, үндсэн арга/зэвсэг нь.
1200 сая хүнтэй хятад, 150 сая хүнтэй оросууд үндэстний үзэлгүй байв ч оршино.
Тэднийг хэн ч уусгаж чадахгүй. Хэдүүл очсон ч өөрсдөө л уусна. Жишээ нь,
Татаруудын нилээд нь оргүй уусч, үлдсэн нь өөрсдийгөө татар эсвэл болгар хэмээн
маргалдан байх хооронд, зарим нь бүүр скинхед болж, Вадим Фахрутдиновын
толгойлсон нео-нацистууд хар үстэй хүмүүсийг олноор, түүний дотор буриад Баир
Самбуевыг хөнөөчихөөд буй. Үр сад нь өөрийнхийг голж, "том"\олон
хүнтэй\ үндэстнүүдэд бялдуучилан өссөний нэг эмгэнэлт жишээ: Удмурт эхтэй,
чукча эцэгтэй Артур Рыно орос буюу ари неонацист болж, өөрийн гараар славян биш
царайтай 20-иод хүнийг алсан нь саяхан. Цөөн тоот үндэстнүүдийг доорд үзэх
дээрэнгүй үзэл ба оршихын төлөөх үндэстний үзэл 2 зарчмын ялгаатай. Өөрөөр
хэлбэл, орос эсвэл хятадуудын үндэстний үзэл нь тэдний заримын
дээрэнгүй\шовинист, их гүрний\ үзлээс тэс өөр.
Харин орших, эс оршихын асуудалтай монголчуудын хувьд үндэстний үзэл бол амин шаардлага. Бид хятад, оросуудыг уусгах, дэлхийг эзлэх гээд байгаа биш, манай үндэстний үзэл бол бусдад ямар ч халгүй, зөвхөн оршин үлдэхийн төлөө үзэл. Үндэстнээ гэдэггүй үрстэй бол монголчууд ирээдүйд ядуу ч эсвэл баян ч байсан уусан мөхөж, 1000 үеийн монголчуудын хийсэн хүнд бэрх тэмцэл, үрсэн амь, зарсан бие, урссан цус, нулимс талаар болно. Монгол Үндэстнийг зөвхөн тасралтгүй тэмцлээр л авч үлдэнэ. Монголоороо худлаа бахархаж биш, монгол үндэстнийхээ төлөө зовж, зовниж амьдрах хэрэгтэй мэт. Аав, ээжийн буяныг үрээд алийгаа алдсан хүн байдаг шиг. Хүүхдээ хөрөнгөтэй ч, хүмүүжилгүй орхисны гай. Хойч үедээ Монгол Үндэстнээ гэх үзлийг л үлдээхгүй бол бид тэдэндээ 1000 тонн алт, 1000 дээд сургууль үлдээгээд ч баталгаагүй, тэд минь Манжууд шиг мөхөх вий. Манжууд үндэстэн ялагдаж, эсвэл ядуурснаас мөхөөгүй, тэд уусч мөхсөн. Бусдыг дарлаж байсан ч тэд эхлээд үндэстний үзлээ гээж, дараа нь үндэстнээ мэдрэхээ ч больж, эцэст нь хятад хүргэцүүлдээ ууссан. Бид битгий хэл, үндэстний үзэлгүй болсон 70-80 сая герман, францууд одоо өрөвдөж байсан цагаачдаасаа айж эхэлжээ. Үндэстний хүчтэй үзэлгүйгээр монголчууд даяарчлалд оролцвол "азтай" зарим нь ирээдүйд угсаатны музейн шилэн дотор чихмэл, хатаамал болчихсон "-Монголчууд уг нь бие хаа, mfдажгүй атлаа даан ч хэт зочломтгой зангаасаа болж...-гээд тайлбарлуулаад хэвтэж байх вий.

Монголчуудын үндэстний
үзэл нь зөвхөн хятадын эсрэг үзэл мэтээр зарим дотоод, гадаадынхан ухуулдаг
болж. Нэг талаас, эмс нь самуурч, эрс нь согтуурч, хамаг нутгаа сүйтгэж, шашинд
мунхарч, дэлхийг тэжээх гэж үйлээ үзэж, хэдэн үндэстний түрэмгийлэлд өртөж буйг
огт тоодоггүй хирнээ зөвхөн хятадуудаас сэргийлдэг дүр эсгэдэг монголчууд бий.
Нөгөө талаас, монголчуудыг зөвхөн хятадын аюулд хандуулчихаад тэр хооронд
өөрсдөө амжуулахыг хүссэн харийнхан ч буй. Монголыг монголчуудад нь үлдээх гэж
Хятадаас харамлах уу аль эсвэл бусад үндэстэнд өгөх гэж харамлах уу?! Эсвэл,
муу бүхнийг оросууд руу чихэх нь ардчилсан үзэл- гэсэн моод Монголд дэлгэрчээ.
Энэ нь нэг талаас, өөрсдийн болон, 3, 4 дэх этгээдийн гэмийг үүрд нуухын тулд
"-оросууд л буруутай" хэмээн ухуулсных биз. Нөгөө талаас, америк,
япончуудад бялдуучлахдаа зарим хүн оросуудыг хараадаг хобби-той.
Бас, "үндэсний, "үндэстний" гэсэн 2 үгийн утгыг ухах цаг болжээ. Юуг "үндэсний"/үндэс+ийн/ гээд байгаа нь бүрхэг, ажиглахад, "Монгол Улсын хэмжээний" гэж буй бололтой. Тэгвэл Монгол Улс маань өвс, ногоо л биш бол, "үндэс" гээч сонин юм болж таарч байна. "Үндэстний" гэхээс айгаад, "үндэсийн" гэхээс ичээд, дунд нь "н"-ийг хавчуулж "үндэсний" гээч бантанг зуурсан бололтой. Үндэстний үзэлгүй буюу "толгойгүй" монголчуудын биеийг уусган мөхөөж нутагт нь эзэн сууж амьдрах орон зайгаа тэлэхийн тулд заавал их гүрэн, том үндэстэн байх шаардлагагүй, зөвхөн том санаатай, уран аргатай байхад л хангалттай. Бүүр арга ч хэрэггүй, аягүйтвэл охид, эмсэд маань хэдэн киногоо үзүүлээд л монгол эрсийн ихэнхийг бэлбэсрүүлчихвэл гайхах явдалгүй болжээ. Монгол Улс дахь монголчуудын хамгийн том асуудал бол хэн ч, юу ч, хятадууд ч биш харин бидний үндэстний үзэлгүйдэл юм. " -Хятадуудад л уусахгүй бол бусад нь ч яахав" буюу өөрөөр хэлбэл "-Энэ үндэстэнд ууссанаас тэр үндэстэнд уусвал гоё" хэмээн мөөрөгчид Монголд олширчээ. Хөлдөж үхсэнээс, шатаж үхвэл гоё- гэхтэй адил. Охидоо итали, корейд өгчихсөн атлаа тэр "үндсэрхэг" үзэлтнүүд хятадуудад дургүй. Үнэндээ бол тэд хятадын эсрэг үзэлтнүүд төдий юм.
Соёлын үзэлтнүүдэд монгол хүн нь чухал бус харин эмээл, хөөрөг, хээ угалз, айраг, уртын дуу мэт нь чухал бололтой. Вьетнам хүргэн нь хаяа айраг бүлж, итали хүргэн нь наадмаар морин хуур тоглож, корей нь цагаан сараар уртын дуу аялж, орос нь бөх барилдаж, герман нь дээл өмсчихвөл тэдэнд монгол хүн нэг их шаардлагагүй бололтой.
"Нилээд өндөр албатай монгол эр -Хоёр охин маань Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа- хэмээн бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий. Хөгжмийн зохиолч нөхөр минь -Испани улсад хүргэнийдээ айлчилж 2 сар сайхан амраад ирлээ-гэснийг уншсан нүд минь хөөрхий"\ хуудас 35, Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ"\.
Жишээ нь, нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ренчин охиноо харийн хүнтэй гэрлэхийг зөвшөөрснөөрөө монголчуудад маш хортой дууриалыг үзүүлсэн гэж үздэг хүн цөөнгүй. Харийнханд охидоо өгөгсөд Бямбын Ренчиныг урдаа барьсаар ирсэн. Үндсэрхэг үзэлтэн хэмээн буруушаагдаж байсан Бямбын Ренчин Монголын соёлын их зүтгэлтэн байсан ч, харамсалтай нь, Монгол Үндэстний үзэлтэн даанч байсангүй.
Эсвэл тэд -өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ-гэх мэтээр ах дүүсийнхээ талаар дэлхийн ямар ч үндэстний амнаас гардаггүй үгсийг ичихгүй тургих боллоо. Тэдэндээ дэм өгдөггүй юмаа гэхэд бид элэг, зүрх рүү нь хатгаж болно гэж үү !? Монгол ах дүүсийг эв түнжингүй байлгахыг хүсэгчдийн урьд зохиосон "Дөрвөд хүн хүн биш, Дөрвөн шийр мах биш" хэмээх шүлгээр хараагсад ийнхүү бас нэг уншлагатай болжээ . Германууд 80 сая учраас австри, швейцаруудтай хамаатах шаардлагагүй. Харин монголчууд? Оросууд 150 сая атлаа серби, болгарууддаа элэгтэй байхад, 3-хан сая төв монголчууд бусад ах дүүсээ түлхвэл эмгэнэл. Өөрсдөө түвджсэн атлаа, бид “-өвөр монгол, буриадууд хятад, оросжсон учраас бидэнд хамаагүй- гэх зарчмаар явбал цаашаа –Дорнод, Сүхбаатарынхан манж, хятадын нөлөөтэй, Увс, Ховдынхон казактай адил, Сэлэнгынхэн оросууд -хэмээн эцэст нь ганцхан Төв аймгынхантай үлдэх үү. Заавал харийнхнаас сурах гэдэг монголчууд, хичнээн долларыг төлөвч Харвардад заахгүй хичээлийг хажуухандаа буй казакуудаас үнэгүй авч болохсон. Улаанбаатарын рингэд, Казакстаны казакыг монгол ялвал Налайхын Нурлаан алгаа ташихгүй. Энэ бол үндэстний үзэл. Казак маань ялагдлаа- хэмээн казак хүн баярлаж чадах уу?! Харин монгол боксчин Оросынхыг ялахад Нурлаан баярладаг нь казак үндэстний үзэлд харшлахгүй, өссөн Монгол орноо гэсэн эх оронч үзэл.

Яах вэ? Хүн хэдийгээр боловсролтой
ч, үндэстнээ гэх хүмүүжилгүй бол үндэстэн, улсдаа гарз, гай 2-ын нэг л болно.
Одоо Монгол Улсад "-хүн Монголоо хүмүүжилтэй бол эрхэм баян, боловсролтой
бол дэд, хөрөнгөтэй бол удаах баян" гэсэн шинэ дарааллаар хүүхдүүддээ
цээжлүүлэх цаг болжээ. Боловсролын Яамыг өөрчилж Хүмүүжил, Боловсролын Яам
болгох хэрэгтэй. Үндэстнээ гэх үзэл маань "Нармай Монгол",
"Монгол Улсаа мандуулъя!!! мэтийн хариуцлага хүлээхгүй, хүүхдүүд ойлгохгүй
том уриаг ханандаа өлгөх, ууланд бичихээс биш, харин болж л өгвөл монгол
хүнийхээ үйлдвэрлэсэн бараа, ургуулсан ногоо, эрхэлсэн үйлчилгээг авахаас
эхэлнэ. Монгол нэртэй дэлгүүр, хоолны газар, зочид буудлаар үйлчлүүлэхээс
эхэлнэ. Өөрийгөө ч тоодоггүй тийм "их зантай" үндэстэнг хэн хүндлэх
билээ. Бусдад хүндлэгдэнэ гэвэл өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлъе гэвэл
үндэстнээ гэдэг бай. Сэргээж чадвал үндэстний үзэл\үндэстнээ гэх үзэл\ бол
монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг, хамгийн их баялаг, хамгийн их хүч.
Өнөөдөр монголчууд хэнд,
юунд мөргөж байна вэ?
Монгол Улсын монголчууд Эзэн
Чингис Хаандаа огт мөргөхгүй байна. Тэд Чингис Хааны Хөшөөний өмнө нь ирж шүлс,
нусаа хаянгаа өөрсдийнхөө зургийг даруулаад л явж байна. Харин Монголчууд
Буддын шашны хийдүүдэд очиж 100 үхэр хулгайлаад, 6 хүнийг зодоод ирсэн мэт
үхээнц царай гарган Түвдийн Далай лам, Энэтхэгээс ирсэн түвдийн цагаач лам нарт
сөгдөж мөргөж байна. Харамсалтай нь хийдээс гараад тэд бахь байдгаараа. Өглөө
Ганданд, өдөр бөө дээр, үдэш христийн сүмд тэдэнтэй тааралдаж болно.
Миний дээр үндэстний минь
эрх/ашиг бий- гэсэн ойлголтыг монголчууд бага насандаа л олж авахгүй бол цаашид
монгол үндэстний төлөөх тэмцэл хэтэрхий хүнд, элсэн манхан өөд мацахтай адил
болно.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.