Wednesday, May 5, 2010

2. "Ирландын зам буюу харьд дүрвэх монголчууд".


Нийтлэлч Алхан Болд. 2004 он. No.02. "Ирландын зам буюу харьд дүрвэх монголчууд".
/-Хүү, охин хоёр минь 20 жилийн өмнө Америк явсан. Охин минь америк нөхөртэйгээ Окинава аралд амьдардаг. Харин миний хүү одоо 40 хүрлээ. Эхнэр аваагүй л байна. Тэнд нь хань олдохгүй л байгаа юм байх даа./ Нэгэн настан ийнхүү ярьж байна. 80 дөхсөн хөгшид УБ-ын төвд хоёулхнаа амьдардаг ажээ/.

Үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй эргэж ирээд Монголоо хөгжүүлнэ гэнэ. Гэтэл ихэнх хүн мэргэжлээсээ өөр, мэргэжил шаардагдахгүй ажил хийж, эмч бүсгүй, жишээ нь, Америкад зөөгч, математикч маань мах, ногоо хэрчиж, инженер тэнд асрагч хийж, бас мексик голдуу цагаачидтай багагүй өрсөлдөж байна. Би ч тэдний нэг явсан. Эмч эмнэлэгт ядаж сувилагч, инженер маань засварчин хийж ядаж мэргэжлээ ашиглах бололцоо тэнд бага байна. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч харин үндэстний эрх ашгийн нүдээр ажвал монголчууд бид ирээдүйд хожигдож мэдэх нь.
Тэд маань их мөнгө илгээдэг. Ах дүүдээ тэд маш их тус болж байна. Даанч тэр мөнгөний нилээдийг эндэхүүд нь баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хөлсөө дуслуулж, хүнийг царайчилж олсон мөнгөөр нь энд эргээд гадаадын үйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн үг. Тоног төхөөрөмжөө 1990-ээд онуудад хаягдал төмөр хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгүй л бол, эх орондоо юм хийхэд амаргүй байна. Оймс нэхээд 500Т-өөр зарна гэвэл хятадууд 300Т-ийнхөөрөө цохино.
Харьд одсон  монголчуудын түрүүч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэдний зарим нь буцах битгий хэл, одоо Монгол руугаа буцна гэснийгээ өвчтэй хүн байх гэж сэжиглэдэг. Эргэж ирээч- гэж гуйлгах аястай. Эргэж ирсэн цөөхүүлийн нилээд нь буцаад Америк руу явчихдаг. Америкийг санасных гэнэ. Тийм ээ, тэнд үгүйлмээр юм бий юү? Бии. Надад ч бий. Би тэндхийн өндөр байшин, хурдны зам, сайхан гүүр, цэцэрлэгийг үгүйлдэггүй. Номын олон давхар номын "Barnes and Nobles", Public Library-ийг нь би үгүйлдэг.
Эх орноо үгүйлэхээ больсон тэд Вьетнамаас гүйн ирсэн адуунаасаа ч доортжээ. Хүүхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу хийх вэ гэж ярьдаг. Монгол дахь эрүүгийн нөхцөл байдлаас тэд бас айдаг. Хотод өссөн хүүхдүүд аав, ээж, найзуудаа санахаас биш Монголын хаа нэгтээ байгаа уул, гол, тал, нуурыг зүүдлэх биш /аав ээж нь нутгаа үзүүлээгүй л бол/. Тэдний заримд цемент бол хаана ч адилхан. Нэгэн цагт төрийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт одоо юу байдаг юм, бүү мэд. Уг нь манайх шиг үндэстэн нөхөрт гарч, хүүхэд гаргаагүй охидоо харьд илгээх нь эмгэнэл. Үндэстний эрх ашгаас давсан хүний эрх байх ёсгүй гэвэл фашист гэгдэх биз.
Тэгвэл үндэстэнг үрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Антифашист гэх үү? Америкт 10 жил байгаа залуу "Монголд 2 байртай болсон ч, харин 2 хүүхэдтэй болсонгүй" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл мөнгө монгол хүүхдийг орлохгүй гэсэн санааг цухалзуулж байна. Америкт настанууд асрамжийн газарт насны намраа тухтай өнгөрөөдөг учраас хүүхэдгүй байлаа гээд нэг их санаа зовох юмгүй байдаг. Харин монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг ч  хүүхэд, ач, зээгээ харж өтлөх нь тэдний хүний гол таашаал байдаг.

Монгол цагаачид хүч тамираа дуустал, өвгөн эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хөгжүүлэх үү?! Харьд гарсан асар олон монголчууд, одоо гарахаар зэхэж байгаачууд танагтайдаа эргэн ирж Монголоо хөгжүүлнэ гэдэг нь үнэн үү?!
Япончууд, корейчууд дэлхийн 2-р дайны дараа Америк руу явж ирээд Япон, Корейгоо хөгжүүлсэн мэтээр манайхан ярьдаг. Арай ч тиймгүй юм билээ. Нөгөөдүүл нь эргэж ирэх биш, харин тэндээ жапаантаун, корейтаун байгуулаад үлдчихсэн, нилээд нь оргүй уусчихсан. Япон тэднээс өмнө хамаг юмаа өөрсдөө хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж агаар, газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ. Филиппин, Пакистан зэрэг олон орны хүн амын нилээд хувь нь цагаачилж ажилласаар мөн ч удлаа. Жишээ нь америк хүн хөгшрөхөөрөө филиппин асрагч хүүхнүүдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрхи орнуудын ихэнх хүний амьдрал ядуу хэвээр.
Монголчууд бид ирланд үндэстний туулсан, туулсаар яваа шиг түүхийг эхлүүлчихээд байгаа мэт. Ирландууд Америк руу цагаачилж эхэлснээс хойш 500 жил өнгөрчээ. Тэд их ч мөнгө гэртээ илгээсэн биз. Тэднээс аав, ээждээ -Би эргэж ирэхгүй- гээд явсан хүн байхгүй байх. Гэвч тэд эцэст нь  усанд хаясан давс шиг уусчээ. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая бий гэдэг. Ирланддаа одоо зөвхөн 3-хан сая ирланд хүн үлджээ /манайх 2.3 сая хүнтэйгээр, тэр тусмаа хүмүүсээ орон орон руу цацах аянаар эхэлбэл хэд маань үлдэх бол/. Ирланд залуус одоо ч Америк руу ирсээр байдгийг цуг ажиллаж байсан би мэднэ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад цагаачтай болжээ. Английн мэдэлд орсон хойд Ирландад бүүр ч цөөн ирланд хүн үлдэж нутагтаа үндэстний цөөнх үндэстэн болсон. Ирланд цагаачдын гуйвуулсан байх  ёстой тэрбум долларууд наалдаж Ирланд Улс цойлсон юмгүй. Ирландууд кельт хэлээ ч мартжээ. Тэр их мөнгийг технологи үйлдвэрлэлд биш, гол төлөв идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш Америк хөгжсөн. Ирланд эдийн засгийн чадавхаараа Грек, Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог.
Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа цалгиж явсныг дэлхий мэднэ. Одоо хоёул унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс болж хойч үе нь грек байснаа мартаж, өвөг дээдсээ Монголоос нүүж очсон гэж андуурах болжээ.
Америкийн бөөрөнд наалдсан, бас АНУ үүссэн өдрөөс хойш сая сая хүнээ ажиллуулсаар ирсэн /одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг/ Мексикт одоо болтол ихэнх хүний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа АНУ-ын хилийг өдөр шөнөгүй нууцаар давсаар. Америкийн дэлгүүрийг мексикийн биш, далайн цаадах хятадын бараа дүүргэж байна. Уг нь тэд одоо АНУ-ын дараа ордог хүчирхэг, удахгүй гүйцнэ -гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун жил хүмүүсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагүй байхад монголчууд бүгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хөгжүүлж чадах уу? Гэртээ хоол хийхээс төвөгшөөн биеийн амрыг харж, хүүхдүүдээ айл айлаар хэсүүлж, тэднээрээ хоол зөөлгөж идээд баяжсан айл байдаггүй бололтой.
Сүүлдээ бүүр балайраад эх орноо түрээслээд баяжья гэсэн ухуулга хийж явдаг хүмүүс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мөнгөтэй хүнд түрээслэе гэснээс ялгаагүй.
Ìîíãîë Уëñàä ìîíãîë ¿íäýñòíèé äºíãºæ 25% áóþó 2.3 ñàÿ íü áàéíà. Монголчууд биологын насжилтаараа залуугаараа байгаа цөөхөн нэг гэж тооцогддог тул 500 сая хүртэл ч үржих нөөцтэй юм. Гэтэл залуугаараа төрөл арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бүсгүйчүүд 4-5 хүүхэдтэй биш, харин 4-5 дипломтой л залуу насыг барж байна. Ээмэг зүүсэн хөвгүүд олширвол удахгүй гомо, лесби гэгч манинууд залгаж мэдэх тул үндэстний өсөлтөд бас саад болно. Сүүлийн 10-аад жилд харьд одоод ирээгүйчүүдийн тоо Монголд төрж байгаа хүүхдүүдйн тооноос олон давуу болов. Манайхан орон зайгаа үлдээн үнэн чанартаа дүрвэж асар олноороо харьд одсоор. Аймаг, сумын төвийнхэн ч "Улаанбаатар Улс" руу дүрвэн бөөгнөрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутаг тэдний орон зай, тэдний төрүүлээгүй үр хүүхдийн орон зай үлдэх нь. Нэгэнт охид хөвгүүд маань удаан хугацаагаар явсан болохоор тэдний үлдээсэн орон зай руу нутагтаа хэт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл яах вэ, тэднийг байлгаач гавэл яах вэ. Энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ. Хадны мангаагаар бүү айлга гэх биз. Тэдний хувьд Монгол диваажин шиг санагдах байна. 1996 онд, би олон улсын нэгэн компанид ажиллаж байхдаа, 3 пакистаныг нь онгоцноос тосч билээ. Маргааш нь тэд надтай уулзангуут, их л сэтгэл хөдөлсөн байдалтай "- Яаж Монголын иргэн болох вэ?-хэмээн асууж байв. 12-хон цагын дараа Монгол диваажин гэдэг нь тэдэнд тодорхой болж.

Хэрвээ монгол хүнтэй Монгол улсыг ирээдүйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгүйгээр цуцалчихдаг Орос шиг их гүрэн битгий хэл пүүс компани ч цаашид бидэнд таарахгүй биз.
Дэлхийгээр нэг цагаачилсан монгол гэх эрээвэр хураавар хүмүүс 2000 жилийн дараа, одоо өмнөд хятадуудаар дүүрсэн Манжуур шиг болсон Монголд "эргэж ирээд" бас Израйлийн түүхийг эхлүүлэх үү. Энэ бол хүсэхээр хувь заяа биш байх.
Саявтар Улаанбаатарт дүрвэгсдийн асуудлаар НҮБ-ын гэх хурал болсон байна лээ.  Халимаг, Хазар /тэдний монгол төрхтэй хэсэг/ мэтийн хүний нутагт байгаа ах дүүсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч яахав. Харин харь хүмүүсийг авчрах асуудлыг тавивал бид өөдөөс нь -өөрийн ах дүүсийг авчиръя гэсэн асуудлыг сөргүүлэн тавих ёстой. Монгол гаралтай гэж үзэгдсэнийхээ төлөө хядуулж, гадуурхагдаж ирсэн ах дүүс бидэнд ч байна. Америкчууд талибанчуудыг хөөхөөр Афганистанд ирэхэд зэвсэг муутай хазарууд цэргүүддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбикистан, Туркээс, Тажикууд Тажикстан, Иранаас, пүштүнүүд Пакистан, арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд л ганцаардаж байв. Иранууд хэцүү хүнд үед тажикуудад /афганы/ зэвсэг, нисдэг тэрэг өгсөн атлаа өөрдийнх  нь төлөө олонтаа байлдаж ирсэн хазаруудад тэд Хомейнынхоо зургыг илгээж байсан гэдэг.
1944 онд Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд /тал нь замдаа хөлдөж, дарагдаж амь насаа алдсан/ Монголын хилийн ойролцоо авчирч цөлөөд байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт сонирхохгүй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу буцаад явчихсан... Харамсалтай нь монголчууд бие биенийг татах биш түлхэх юм даа. Зарим хүмүүс өвөр монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад гэх нь холгүй байдаг /Хятадууд тэднийг маань хятад болсон гэж үзээгүй байхад шүү дээ/. Монголыг чөлөөлөхөд олон зуун өвөр монгол ирж амь биеэ хайрлалгүй оролцсоныг тэд мэддэггүй юм байх даа.

Талибан буюу пүштүнчүүдийн танк, явган цэрэг довтлон ирж байхад Афганистаны узбек-Достүм, Расулын 2 бүлэглэл хоорондоо алалцаж байсан гэдэг. Америкчууд довтлон авраагүй бол узбек, тажик, хазара, туркмен, чахар аймакууд энэ мэтчилэн бүр мөсөн балрах байсан биз ээ. 90 хэдэн онд Орхон голын эрэгт, Хархорины хэдэн залуус Хотонтынхонтой алалцана- хэмээн хөлчүүрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь эзэндээ нөгөө монголоо сэмхэн гүтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш.
Халх, ойрд, буриад, өвөр монгол угсаа гэж урьд цагт огт байгаагүй. Бэсүд, Боржигон, Жадран, Урианхан, Олхонууд гэхчлэн овог\аймаг\-оор л ялгадаг байсан монголчуудыг, Чингис Хаан, түүний хүүхэд, ач, гучдын их аян дайн буюу хүн амын их нүүдэл зогссоноос хойш  Халх, Өвөр Монгол , Буриад, Ойрд орон нутгаар хуваадаг болсон.  Хэт олон хүнтэй, жаахан нутагтай үндэстнүүдийн мөлхөө дайны талбар нь одоо дэлхийд 18-д ордог том нутагтай Монгол буй нөхцөлд монголчуудыг хооронд нь  битгий хэл хэл, гэртнүүд- монгол, киргиз, тува нарын хооронд яс хаях нь маш хортой. Монголыг эзлэхын тулд дунд нь яс хаядаг уламжлал харийнханд байсаар. Монгол хэнэггүй хэвээр хэвээр байвал  Хойд Түвд, баруун Корей, хойд Вьетнам...болно гэвэл хадны мангаа лав биш.

Амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхийд улам хүчтэй өрнөж байхад харин бид орон зайгаа үлдээн харьд, тэдэнтэй чихэлдэхээр одож, үлдсэн нь виз хөөцөлдөх хоорондоо газар нутгаа хайргүй сэндийчиж байна гэвэл их хэтрүүлэг болохгүй. Дэлхийг удирдаж явсан үндэстэн хүний нөөцөндөө ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь шигээ /ялгаатай нь сайн дураараа/ тарж, цөөрч, уусч манж хөршийнхөө хойноос мордвол ичмээр, бас хүн төрөлхтөнд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо үндэстний үзэл, үйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.