Эхэндээ бичээч, жинхэнэ ахлах тєлєєлєгч, байцаагч, тасаг хэлтсийн даргаар ажиллаж байж. Хэлмэгдvvлэгчид єєрсдийгєє хэлмэгдvvлж тvvхийн ємнє худлаа vнэнч царай гаргах гэж оролдсон vе буюу 1941 онд эсэргvv хэрэг гэгчдээ єєрєє "сэжиглэгдэж" жил гаруй мєрдєгдєж, байцаагдаж байв.
Жирийн гэмгvй хvнийг хэлмэгдvvлж, ажлын завхрал гаргасан хэргээр 3 жилээр ял шийтгvvлж шоронд суугаад 1943 онд суллагдан дахин Дотоод явдлын яамандаа орж, тасаг группын даргаар ажиллаж байгаад 1955 онд буюу Маршал Чой-гийн нас барснаас 3 жилийн дараа яргачны ажлаасаа зайлуулагджээ. Тvvний єгvvлснийг амьд гэрч, аймшигт хэлмэгдvvлэгчийн нэг байсных нь хувьд єгvvлье. Тэр єгvvлсэн нь:
Би Дотоод явдлын яамны Увс аймаг дахь ангид ажиллаж байгаад 1937 оны дундуур тєвд ирж билээ. 1937 оны 9-р сарын 10-ны орой маршал Чойбалсан бvх гvйцэтгэх ажилчдыг ажлаас тарж болохгvй, бvрэн зэвсэгтэй дуудсан цагт бэлэн бай гэж зарласан юм. Бас цэргийн том дарга нарыг дуудаж ирvvлсэн. Л.Дарьжав, Малж, Жамъянжав, Гочоо, Сэргийлэхийн дарга Аюуш нарын олон хvн ирсэн харагдаж байв. Яриа хийж баривчлах хvний ордер тараасан юм. Надад Жамсран гэдэг хvний ордер оногдсон юм. Тvvнийг хоёр цэргийн хамт шєнєжин шахам явж байж олж баривчилсан даа. Тэр Жамсран бол намын тєв хорооны орчуулагч буриад хvн байсан.
Маргааш нь маршал Чойбалсан бас л гvйцэтгэх ажилчдыг улаан буланд цуглуулаад яриа хийсэн. Монголыг Зєвлєлтєєс салгаж, Японыг тvшиглvvлэн тэдний нєлєє тусламжтайгаар манай ардын хувьсгалт засгийг устгаж, Монгол vндэстний биеэ даасан их улсыг байгуулах гэсэн Гэндэн, Дэмид нарын эсэргvv бvлэг байгааг илрvvлсэн. Тэр бvлгэмд баттай баримтаар оролцсон зарим хvмvvсийг баривчилж эхэлснийг та нар мэдэж байгаа.
Иймээс та нар байцаалтыг єдєр, шєнє гэхгvй хийх хэрэгтэй. Гэндэн, Дэмид нарын эсэргvv бvлгэмд хэзээ, хэрхэн оролцож явснаа тодорхой хәл гэсэн асуудлыг шууд тавих хэрэгтэй. Тэд энэ асуултад шууд хариулж єгєх ёстой хvмvvс байгаа юм. Харин vнэн юмыг хэлvvлж, лав мэдvvлгийг зєв бvрдvvлэн, хэргийг баримтаар сайн шалга.
Бэрхшээлээс айх хэрэггvй, тvргэн дуусгах хэрэг¬тэй. Та нарыг бvх талаар хангаж єгнє гэсэн яриа хийсэн юм. Энэ vед Зєвлєлтийн ДЯЯ-ны орлогч сайд нэг хvн ирээд байсан юм. Тиймээс энэ хэргийн талаар холбогдох зєвлєгєє, материал зааврыг энэ хvн авчирсан байх гэсэн яриа доод ажилчдын дунд гарч байсан. Тvvний шахалт шаардлагаар ийнхvv Чойбалсан ажилдаа яарч адган орсон хэрэг.
Энэ хомроглох баривчилгаанаас ємнє ЗХУ-д ажлаар явж байсан Ерєнхий сайд Гэндэн тэндээ баригдсан. Улаанбаатарт Комбинатын дарга байсан улаан Пvрэв, их бууны дарга хурандаа бvдvvн Єлзий нар баригдсан байжээ. Би хамгийн тvрvvнд цэргийн яамны дайчлан бvртгэх хэлтсийн дарга агсан галзуу Гочоог байцаасан. Мєн радио холбооны орлогч дарга агсан Тvвдэндорж, Архангай аймгийн дарга байсан Гонжаан, Бага хурлын дарга байсан Лааган, ДХГ-ын дарга байсан Намсрайн эхнэр Дулмаа (Ма бэйсийн) нарыг байцаахад оролцсон.
Гочоо Дэмидэд элссэн. Тvвдэндорж Аюушид элссэн. Гочоо бас Гэндэнд элссэн гэж дахин хэрэг хvлээж байсан. Эд тиим ч удаагvй. Єєрсдєє л ингэж мэдvvлсэн.
Ер нь 1937 оны мєрдєн байцаалтад элдэв албадлага, хавчлага, зодуур байгаагvй. Хvчээр хэрэг хvлээлгэх буюу Сталины "Єєрийгєє илчлэх" арга нь 1938 оноос эхэлсэн. Харин Дулмаа хэрэг хvлээлгээгvй. Байцаахдаа яг маршалын хэлж зааварласны дагуу асуулт тавьдаг байв. Манай II хэлтсийн мердєн байцаалтыг хэлтсийн дарга Галиндэв, тасгийн дарга Тvвшинжаргал, хэлтсийн зєвлєх Хичиков, хэлтсийн сургагч Сидиков нар удирдан зєвлєж явуулдаг. Ма бэйсийн Дулмааг баривчилж ир гэсэн удирдлагын шийдвэрээр л III хэлтсийн Чимид бид нар дайчилсан. Чухам ямар vндэслэлээр байсныг мэдэхгvй.
Анх байцаахад хавтаст хэрэгт нь ганц хоёр хуудас л байсан шиг санагдана. Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй. Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн. Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан. Харин тэр бур мэдvvлэг бичээгvй байх. Тэр эмэгтэй орос хэл мэддэг, боловсролтой, худалдааны мэргэжилтэй хvн байсан.
Хэлтсийн зєвлєх Хичиков нэг удаа байцаасан шиг билээ. Энэ хvн ууртай догшин хvн байсан. Тvvгээр л байцаалт дууссан байх. Нэг мэдэхэд л ял тєлєвлєсєн байх. Ялын тєлєвлєгєег Тvвшинжаргал хийж, Сидиков орос хэл дээр орчуулсан. Тусгай комиссаар оруулж буудан алах ял оноосон. Ямар ч гэмт хэргийн бvрэлдэхvvн байгаагvй, гэрчийн этгээд ч байгаагvй гэж боддог.
Тогтоол гvйцэтгэхэд би явсан. Дулмаа, Навчаа, Намсрай, Доржпалам, Самдан (их) нарыг аваачиж гvйцэтгэсэн.
Дэмидийн эхнэр Навчаа толгойтой vсээ сэгсийсэн байсныг "Толгойгоо сэгсрэн vсээ янзалж байгаад буудуулж байсан. Бид ямар зоригтой бvсгvй вэ? гэж ярилцаж байсан. Анх нэг полу тэргэнд ачиж явахад нэг хvн, над хэлэх юм байна, ярих юм байна гэж хашгираад байсан. Тvvнийг Галиндэв тэвэрч явсан. Тэнд очоод буулгаж байхад нь харахад тэр хvн бол ДХГ-ын дарга байсан Д.Намсрай (Дулмаагийн нєхєр) байсан бєгєєд замдаа vхчихсэн байсан. Дээлээр нь толгойг нь ороож, хvлсэн байснаас бvтэж vхсэн байх. Хэрэв Намсрайгийн vгийг тэр vед сонссон бол Дотоод яамны булингартай хvмvvсийн тухай юм хэлэх байсан байх гэж бидний дотор яриа гарч байсан.
Ардын журамт цэргийн партизануудын нэг Барон Дашзэвэг гэдэг хvн бас очихдоо нас барсан байж билээ. Энэ тогтоолыг гvйцэтгэхэд Насантогтох, Галиндэв нарын олон хvн явсан. Миний хувьд тогтоол гvйцэтгэхэд олон удаа явж байсан. Бидний vvрэг бол хэрэгтнээ хvлж, толгойг нь битvvлэн машин дээр барьж очоод, буудахад нь аваачиж єгч байсан. Б.Аюушаас буудахын ємнє "Бие биесээ цувруулан буудаад дуусдаг засаг болсон уу?" гэж хашгирч байсан. Бэлтгэлийн газ-рын байсан галзуу хэмээх Гочоо "Нам манд! Маршал манд!" гэж хэлээд буудуулж байсан.
Комбинатын худалдааны хэлтсийн дарга байсан цоохор хэмээх Баяр "...Чиний нєгєє єршєєл vзvvлнэ гэсэн чинь аль вэ? Миний цуснаас нэг аягыг уу! гэж хэлээрэй" гэж Чойбалсанд "хэлvvлж" байсан.
1937 оны нийтийн дайчилгааны гол vндэслэх баримт нь Гэндэнгийн мэдvvлэг гэгч л гол vндэс болсон байх. Эцэстээ vнэний хажуугаар завхрал орж, сvvлдээ "хэн нь дайсан, хэн нь хань" болохоо мэдэхээ больсон. Нийтийн дайчилгааны vед єглєє 10 цагаасєдрийн 16 цаг хvртэл ажиллаж зав-сарлаад орой 20 цагаас єглєєний 04 цаг хvртэл ажиллаж байсан. Дулмаагийн ялын тєлєвлєгєєнд миний гарын vсэг байх ёсгvй.
Учир нь тэр vед би хэрэгтний хэргийг дvгнэж, ийм ялын тєлєвлєгєє 30-хиох чадвар байгаагvй. Иймд чаддаг хvмvvс миний нэрээр бичиж vсэг зу-руулсан ньдамжиггvй. Ер нь 1937 оны vед ялын тєлєвлєгєєг тасаг хэлтсийн дарга сургагч нар мєрдєн байцаалтанд оролцсон хvн^й нэрээр зохиох явдал олон байсан гэжээ.
"... Энэхvv хэлмэгдvvлэгчийн ярианд гарч байгаа Ма бэйсийн Дулмаа нь 1927 онд КуТВ тєгссєн боловсролтой, сэхээтэн, Хоршоодын тєв холбооны дарга байгаад баригдсан. Гол шалтгаан нь тvvний нєхєр худалдаа vйлдвэрийн сайд агсан Гомбын Содном (Дулмаа нь хожим Намсрайтай гэр бvл бол¬сон бололтой) Тариатын хvрээний бослогод алагдсаны дараа Дулмаа их гутрангуй болсон. Энэ vед Чойбалсан их оролдож, єдєр шєнє салахгvй эргvvлэхэд нь Дулмаа огт зєвшєєрєхгvй гэрээсээ хєє-дєг байсан юм билээ. Vvнийг МАХН-ын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Бадамын Лхамсvрэн ярьсан юм" гэж Монгол улсын цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байсан Тогоочийн Гэндэн гуай ярьсан байдаг.
Лхамсvрэн гуайн ээж Бадам нь Дулмаагийн эгч учраас vvнийг сайн мэддэг байсан бололтой. Хорсож занасан Чойбалсан Дулмааг хилс хэрэгт унагаж цаазалсан байна. Тэр vед Чойбалсантай зєрж тэрсэлдсэн эр, эм, лам хар, сэхээтэн малчин хэн боловч амь амьдралаараа дэнчин тавьж зvйл дуусдаг байж дээ.Т.БАЯРАА. Эх сурвалж: "Маш нууц"сонин.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.