Friday, November 6, 2015

61. "Монголд ирсэн 2, ирээгүй 1 хүн".

\дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. 61. "Монголд ирсэн 2, ирээгүй 1 хүн".

"-Ааваа, энэ ямар хааны хөшөө вэ?
-Үгүй, хотын дарга байсан хүнийх гэсэн".
\Автобусанд болсон яриа\
1990 оноос хойш Монголд хөшөөг олноор босгов. Тэд нь голдуу дарга нарынх. Жишээ нь, ямар хааных вэ гэмээр нэгэн сүртэй том байгууламж- хотын дарга явагсадын нэг Л. Энэбишийнх. Энэбиш бол Монголоосоо цөлөгдөхдөө үзгээ хүртэл хураалгасан Юмжаагийн Цэдэнбал шиг улс, үндэстний хэмжээний хүн биш. Энэбиш гэр бүл, хамаатан, найз, намдаа чухал хүн байсан нь мэдээж. Гэхдээ хөшөө бол хэдэн хүн дуртай даргадаа нийтийн эзэмшлийн талбайд байгуулдаг зүйл биш. ...Г. Мөнхбаяр, Ц. Батбаяр, Э.Бат-Үүл...бас хөшөө босгох уу?!
Монголын 3-р их хаан Гүюг, 4-р их хаан Мөнх нарт Төрийн ордны өмнө зай гаргаагүй байж Энэбиш гэх нэг даргад Улаанбаатар хотын төвд асар том талбайг гаргасан ноёд хэнд бялдуучлав?! 3-4 р хорооллын дундах өргөн чөлөөг энэ дарганцараар биш, "Эсүүхэйн Өргөн чөлөө" гэж нэрлэвэл ичгүүргүй биш үү?!

Гудамжны үзүүрт шахагдсан Шадар ван Чингүүнжавын хөшөөнд олдоогүй тийм их талбайг эзлээд буй Энэбиш гэх нэг даргын том цогцолборын оронд Монгол үндэстнээ хэмээн явсан баатрууддаа хөшөө, цогцолбор босгохсон: 
Цэвээн тэргүүн буюу Гомбожавын Лувсанцэвээн\1869-1922\, 
Манлай Баатар Жамсраны Дамдинсүрэн\1871-1921\
Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох\1863-1922\

Эсвэл орноо хамгаалж яваад, жишээ нь, алс холын баруун хил, Байтагт амь үрэгдсэн баатруудыг хүүхдүүд овог, нэртэй нь мэддэг байсан цаг саяхан: 
Хорлоогийн Дамба\1919-1943\-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум.
Лхүнрэвын Даваадорж\1926-1948\-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. 
Баянбалын Тэгшээ\1926-1948\-Ховд аймгийн Чандмань сум. 
Бэгзийн Гиваан\1926-1948\-Увс аймгийн Өлгий сум...бусад олон хөвгүүд байсан ч бүгдийг нь баатар цолоор шагнах боломжгүй нь харамсалтай. Монголын төлө амиа өгсөн бүхэн дурсагдах ёстой.
Монгол Улсын Баатар ХОРЛООГИЙН ДАМБА /1919-1943/
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Уртын хоолой хэмээх газар төрсөн. Эрдэнэцагааны отрядод цэргийн албанд очиж, цэргийн эрдэмд суралцан, тасгийн даргаар дэвшин, бага дарга болжээ. Буудлагын зэвсгийг чадамгай эзэмшин, салбарын буудлагын аваргаар байнга шалгарч байсан. Онц буудагч юм. 1943 оны эхээр 5-р отрядын Даяннуурын заставт шилжин албаа хаав.
1943 оны 7 сарын 30-нд Шарговийн Багадаваатын харуулд ахлах түрүүч Д.Намнангийн удирдлагад байлдагч Сандуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарын хамт гарчээ. Гэтэл хилийн манааг Хасагийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж, хүч тэнцвэргүй ширүүн байлдаан болов. Нөхөд нь дайсантай эрэлхэг зориг гарган байлдсаар амь насаа алдаж тэр цор ганцаар үлдэж, зүүн гараа хуга буудуулсан ч тулалдсаар байж амь үрэгдсэн байна.
Энэ байлдаанд оролцсон дайсны этгээд хожим нь манай талд олзлогдон мэдүүлэхдээ “Бид 1943 оны 7 сарын 30-нд 100 гаруй хүмүүс танай хилийн манааг баривчлах зорилгоор ирсэн боловч 3 нь дараалан алагдаж үлдсэн нь толгой өндийлгөхгүй буудаж байгаад өөртөө зэвсэг хэрэглэсэн. Үнэхээр баатар хүн байсан тул бид заншил ёсоор “Баатар болцгооё” гэж цуснаас нь амссан. Хоёр цэргийн амийг төлж өгье” гэжээ.
Жишээ нь, Цэвээн Тэргүүн урьдчилан тохирсны дагуу Барон Унгерны удирдсан Азийн Морьт Дивиз Монголд 1920.10.01-нд орж ирэхэд Онон мөрнөөс холгүй, одоогийн Хэнтий аймгийн нутагт буй Балдан Бэрээвэн хийдийн ойролцоо тосч уулзан Нийслэл Хүрээг Хятадын 15000 цэргээс хэрхэн чөлөөлөх тухай төлөлөвлөгөөг боловсруулалцсан...

Монгол Улсын асар том нутгийн захаар асар урт хил нь байдаг, хил дээр хэдэн бор цэргүүд байсан, одоо ч буйг Улаанбаатарт бүгсэн монголчуудад сануулдаг хөшөө нийслэлд маань баймаар.

Улаанбаатарт буй хамгийн зайлшгүй хөшөө бол Их эзэн Чингис Хааны Хөшөө, харин хамгийн cүүлийнх нь "120 Мянгат"-ад барьсан Тэмээн жин, Багшийн сургуулийн өмнө, номын өмнө зогсох бяцхан  жаалуудын хөшөө. Би тэмээн жиний хөшөөг анх харахад аятайхан.  Харамсалтай нь Хятадаас бараа үндэстний үйлдвэрлэлийн мөхлийг тунхагласан учиртай хөшөө бололтой. Монгол айл нүүж яваа хөшөө байсан бол зөв байхсан.  Үнэхээрийн гоё хөшөө. Яргачин Сталин буюу Иосиф Виссарионович Жугашвили-ын оронд Бямбын Ренчин\1905.11.21-1977.3.04\-ы хөшөөг босгосон нь зөв, гэхдээ бичгийн их хүн-Цэндийн Дамдинсүрэн\1908-1986\ зэрэгцэн зогсож байвал 2 оргил мэт дүнхийхсэн.
.
Харин худлаа, бялдууч эсвэл хувийн, гэр бүл, намын ач холбогдолтой  хөшөөдөөс нэгийг дурсая:

Марко Поло гээч бичиг үсэг суралгүй өнгөрсөн итали, аягүйтвэл хорват гарлын хүн 2011 оны нэгэн өглөөнөөс Улаанбаатар хотын төвд баахан ном дэвтэр барьчихсан, ургах нарыг халхлах шахуу зогсдог болов. Өөрөөр хэлбэл 1324 онд нас барсан тэр хүн 687 жилийн дараа Монголд ирээд уншиж, бичиж сурчихсан мэт болов. 13, 14-р зууны Монголын тухай бичээд алдаршсан 3 хүний нэг-Марко Поло-ийн хөшөөг ирээгүй улсынх нь нийслэлд босгожээ.  Заавал харийн хүний хөшөөг Улаанбаатарт барих ёстой бол, түүний оронд Монголд ирсэн нь нотолгоотой-Плано Карпини\1246\, Вильгелм Рубрук\1253-1254\ нарын хөшөөг босгож болохсон. Эсвэл Монголд 2 удаа \1913, 1920\ ирсэн-Хятадын 15000 цэрэгтэй 6 сарын турш байлдаж түүхийн тавцнаас арчигдах гэж байсан Монгол Улсыг сүүлийн мөчид аварсан Азийн Морьт Дивизиин\АМД\ командлагч Барон Унгернд хөшөө босгосон бол ядаж үнэн байхсан. Дамдины Сүхбаатарын партизан цэргүүд хятадын 11000 гамин цэргээс ганц өдөр\1921.3.18\-ийн дотор Монгол орноо чөлөөлсөн гэх зохиолыг бид 70 жилийн турш сонсож ирсэн. АМД  чөлөөлөөгүй бол Монгол Улс өдийд хамгийн сайндаа БНХАУ-ын Ар Монголын Автономит Орон л байхсан биз ээ. 
Иимэрхүү баримтыг бид мэдээж огт сонсоогүй: "...Зөвлөлт Оросууд Унгернд бүслэгдсэн Монголын Өргөө хотоос тутаан Хиагтад ирсэн 20 000 хятад дүрвэгсэд-шархадсан цэргүүд, орос эхнэртэй, эрлийз хүүхэдтэй хятад худалдаачид, цөөхөн европчууд-ийг урт вагонуудаар ийнхүү Хятад руу нь буцаан тээвэрлэж байлаа..."\ "...Eastbound were long trains carrying 20,000 Chinese refugees from Ungern's sack of Urga in Mongolia--wounded soldiers, merchants with Russian wives and Eurasian children, coolies, and an occasional European--being transported by Soviet Russia back to China..."\.
The Far Eastern Republic : Part 8 by Junius B. Wood, National Geographic Magazine, June 1922 
RS: Алс Дорнодын Бүгд Найрамдах  Улс\1920.4.06-1922.11.15\ бол Зөвлөлт, Японы хооронд большевикуудын байгуулсан тоглоомын, халхавч, түр улс байв.

Монголд ирсэн, эсвэл ирээгүй 3 хүн дэлхийд их алдаршсан:

1. Плано Карпини\1185-1252\, Энэ хүн Ромын папын зараалаар 1246 оны 4-р сарын эхээр Ижил мөрны ойр байсан ордонд нь Бат Хаанд бараалхсан. Дараа нь 7.22-нд Карпини Хархоринд ирж Гүег Хаан\1246-1248 онуудад төрийг барьсан\-д бараалхаж Ромын Папын захиаг гардуулсан. "Ystoria Mongalorum quos nos Tartaros appellamus \"History of the Mongols, which we call Tartars". Карпини өөрөө биеээрээ явж, нүдээрээ үзсэнээ он, сартай нь  бичсэн. Энэ номыг дараах линк-ээр ороод унш: http://www.hist.msu.ru/ER/Etext/carpini.htm
Карпини номоо улам сонирхолтой болгохын тулд монголчууд үхсэн малынхаа мах иддэг гэхчлэн бичсэн байдаг. Монголчууд айрагыг тэр үед /киргизүүд одоо хэлдэгтэй ижил /кумыс гэдгийг бичсэн нь сонирхол татаж байна.
2. Вильгелм Рубрук\1220-1293\,  Францын хааны элч Рубрук 1253 онд Оросод Бат хаантай уулзжээ. 1254 оны 4-р сарын 5-нд Хархоринд Мөнх Хаан\1251-1259 онуудад төрийг барьсан\-тай уулзсан. "A Journey to the Eastern Parts of the World"\«Путешествие в восточные страны»\ Плано Карпинийн адил, Вильгельм Рубрук үзсэн юмаа он, сартай нь бичсэн. Уг номыг эндээс унш: http://www.hist.msu.ru/ER/Etext/rubruk.htm

3. Марко Поло\1254-1324\. Livres des merveilles du monde./Book of the Marvels of the World. Харин Марко Поло хүнээс дуулсан юмнуудаа хүнд хэлж бичүүлсэн. Ялгааг нь та мэдрэх болно. Энэ хүн өөрийгөө Хубилай хааны дэргэд 17 жил зөвлөсөн хэмээн залсан. Бичиг ч үгүй, үсэг ч үгүй түүгээр  Хубилай Хаан зөвлүүлж, төр томилолтоор Юан гүрнээр явуулж байсан гэсэн нь зөвхөн Марко Поло-ийн зохиосон үлгэр юм. Марко Поло бол Хятадын Цагаан Хэрэмээс хойшоо явж Монгол орныг үзэх битгий хэл, Хятадад ч ирээгүй, Төв Азид ч ирээгүй хүн гэдэг нь тодорхой болсон. Татарууд буюу монгол төрхтэй эсгий туургатнууд\монгол, киргиз\киргиз ба казак\, уйгар\тува ба одоогийн Шинжааны уйгаруудын монгол төрхтэй хэсэ\, түрэг\саха якутуудын өвөг\-ын талаар Хар Тэнгис хавьд байхдааа бусдаас, ялангуяа перс худалдаачдаас сонссон яриануудаа Италид шоронд байхдаа зохиолч Рустичелли-д хэлж бичүүлсэн.. Тэр итали  өөрийгөө 17 настайдаа очоод Хятадын Юан\1271-1368\ гүрнийг захирч байсан Хубилай хаанд 17 жил зөвлөж байсан, түүний даалгавраар олон хэлцэл хийсэн гэсэн атал түүний нэр гүрний албаны хүмүүсийн нэрс дунд байдаггүй.  Марко Поло Хятадын Цагаан Хэрэм, хятадын ханз үсэг, шаазан, язгууртны охидын хөлийг боодог ёс, цай, ном хэвлэл зэргийг огт дурсаагүй зэрэг нь судлаачдын сэжгийг төрүүлдэг. Юан Хятадын Цагаан Хэрэмийг сүүлд Мин улс\1368-1644\-ын үед барьсан байх гэх боловч уг хэрэм маань хойд зүгийн нүүдэлчдээс хамгаалах гэж хавьгүй өмнө баригдсан байгууламж шүү дээ. Марко Полог Европод 1324 онд нас барснаас 44 жилийн дараа, Хятадад байсан монголчууд 1368 онд "еэвэн сар"-ын бослогоор хядагдан үлдсэн нь хойшоо Монгол руугаа тутаасан. Нүүдэлчид, монголчууд ноёлохоо больсон хойно барих ямар ч шалтгаан байгаагүй шүү дээ. Уйгарын Кашгар хотыг дурсаагүй. Дайнаас болж тэр Бухарт 3 жил саатсан гэсэн атлаа тэнд юу хийж цагаа өнгөрөөснөө огт яриагүй.
Бичиж тэмдэглэж чадаагүй хүн гэхэд хүний, газрын нэрүүдийг овоо тогтоожээ. Олон жилийн турш сонссон нэрүүдээ Рустичеллод хэлж бичүүлсэн нь гайхалтгүй бизээ. Өөрөө нүдээр үзсэнээ ярьсан 20 хүрэхгүй өгүүлбэр л номд нь бий.
Марко Поло хүнээс дуулснаа их сайн тогтоож байсан бололтой.
"...Баруун зүгт  нэгэн улсын хаан Мөнхтөмөр гэж байж..." \"...You must know that in West there was a king of the Tartars named  Mongutemur, and soveignty descended to Tolobuga, who was a young bachelor, a very powerful man, named Totamunga, slew Tolobuga, with the assistance of another king of the Tartars, named Nogai...'.\The Travels of Marco Polo"\. Mongutemur гэдэг бол одоо бидэнд ч Мөнхтөмөр гэж ойлгогдож байна.

Плано Карпини хэдэн сар Оросод байхдаа Бат Хаантай уулзаад, Киргизийн талаар явж, 1246.7.22-нд Хархорин хүрсэн бололтой. Анхаар, номоо сонирхолтой болгох гэж тулд тэр хаяа худал бичсэн: "...Чинээлэг эр хэдэн ч эхнэртэй байж болно. Тэжээж л чадах бол тэр 100, 50, 10 эхнэртэй ч байж болно, хадам эх, түүний охидоос бусад бүх эмэгтэй хамаатнуудтайгаа гэрлэж болдог. Эцгийнхээ нас барсны дараа охидтой нь гэрлэж болно. Ах, дүүгийнхээ нас барвал эхнэртэй нь гэрлэх албатай....\...Состоятельный мужчина мог позволить себе иметь несколько жен. «Жен же каждый имеет столько, сколько может содержать: иной сто, иной пятьдесят, иной десять, иной больше, иной меньше, и они могут сочетаться браком со всеми вообще родственницами, за исключением матери, дочери и сестры от той же матери. На сестрах же только по отцу, а также на женах отца после его смерти они могут жениться. А на жене брата другой брат, младший, после смерти первого, или иной младший из родства даже обязан жениться...\Та дараах хаягаар уншиж, татаж авч болно. "Бидний Монголчууд гэдэг тэр татаруудын тухай". Плано Карпини: http://www.khamagmongol.com/library/history/Carpini_1996_e.pdf
Дэлхий даяар миний эхнэр\миний нөхөр буюу моя жена, мой муж\ my wife, my husband\ mia moglia, mio marito\ ma femme, mon mari\ хэмээн ярьдаг бол зөвхөн Монголчууд бусадтай хуваалцдаг, хамтарч хэрэглэдэг мэт "манай эхнэр", "манай нөхөр" гэж ярьдаг нь итгэл алдарсных уу?. Хүүхдээ манай хүүхэд гэж ярихад буруутахгүй. Учир нь та хоёрын дундаас гарсан үр тань. Харин ганц эхнэр, ганц нөхрөө манайх гэдэг маань дэлхийн онигоо болох вий.
Буруу ярьж зөв ойлгож байгаа маань энэ юм байлгүй дээ. Манайхан юун эхнэрээ бусадтай хуваалцах, бид хэтэрхий хартай байсан. Миний эхнэр, миний нөхөр л гэж урьдын цагт ярьдаг байсан нь мэдээж. Сүүлдээ эмсийн явдал задгайрснаас "манай эхнэр" гэж ярьж эхэлсэн бизээ.
Харин Плано Карпинийн бичсэн эгч, дүүтэйгээ гэрлэдэгийн тухайд бол нүүдэлчин монголчуудын үед битгий хэл Хүннү, Сүннүгийн үед ч  байх ямар ч үндэсгүй зүйл!!! Бусад эсгий туургатан-киргиз, түрэг, уйгаруудын хувьд ч тийм солиотой явдал байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Эх рүүгээ цоройдог буур азарга ч бараг үгүйг монголчууд мэднэ. Харин олон эхнэртэй хаад, ноёд байсан байх.
Намайг Америкад байхад өрөөний минь  нэг монгол "-Гомо, лесби гэхчлэн хамаг болохгүй гаж явдал харуудаас, азынхнаас биш, харин энэ шаруудаас\европ төрхийн америк\ гардаг" хэмээн ярьж байж билээ. Эртний Грек болон одоогийн Италийн хойгт төв нь байсан Ромын их гүрэнд одоо хүртэл байсаар буй гаж донтнууд болох гэй, лесби\ижил хүйстнүүд\ нь байжээ. Плано яриагаа сонирхолтой болгох гэж ганц халбага европ давсаа хийсэн нь тэр биз. 

Вильгелм Рубрук\1220-1293\- Монголчуудын тухай хамгийн бодитой, үнэмшилтэй зүйлүүдийг бичсэн нь энэ хүн. Тэр 1254.4.05-нд Хархоринд иржээ. Тэр Тэр жил Марко Поло эхээс мэндэлж байж. Рубрук: "Энэ мужийг захиран суугаа,    Батын хамаатан болох Цагаадайд Констанполийн эзэн хаан надаар захиа илгээсэн билээ..."/ "...Now there was in that province a relative of Baatu, a captain by the name of Scatay [=Scacatai], to whom the lord emperor of Constantinople was sending (by me) letters that I be allowed to pass. So they agreed (to do as I asked), supplying us with horses and oxen, and two men to guide us ; and those who had brought us went back. Before, however, giving us all this, they kept us waiting for along time, begging of our bread for their little ones, admiring everything they saw on our servants, knives, gloves, purses and belts, and wanting everything. I excused myself [J: I refused] on the plea that we had a long journey before us, and that we could not at the start deprive ourselves of necessary things. Then they called me an impostor. It is true that they took nothing by force; but they beg in the most importunate and impudent way for whatever they see, and if a person gives to them, it is so much lost, for they are ungrateful. They consider themselves the masters of the world, and it seems to them that there is nothing that anyone has the right to refuse them: if he refuses to give, and after that has need of their service, they serve him badly. They gave us to drink of their cow's milk, from which the butter had been taken ; it was very sour, and is what they call aira. And thus we left them, and it seemed to me that we had escaped from the midst of devils [J: clutches of demons]. On the next day we came to their captain...".
оросоор: http://www.hist.msu.ru/ER/Etext/rubruk.htm
англиар: https://depts.washington.edu/silkroad/texts/rubruck.html


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.