Sunday, May 17, 2015

55. "Хавар мартагддаг хамаатнууд"

\дуусаагүй\ 55. Нийтлэлч Алхан Болд. "Хавар мартагддаг хамаатнууд".
Монголын 3 сая хүний ердөө  300 мянга нь\сургуулийн хүүхдүүдийг нь оролцуулаад\ л    50, 60 сая малаа өсгөн эзгүйрэх шахсан хөдөө нутгаа сахин амьдарч байна. Хаврын хавсарагатай, мал төллөх цагаар хөдөө нутаг бүүрч эл хуль. Хөдөөнийхныг өвөлжин хаваржин интернетээр харааж, доромжилсон зарим хотын зарим  этгээдүүд айраг цагаа дэлгэрсэн зун, намарын цагаар нэг их сайхан зантай болчихсон,  малчдыг олоод ирдэг уламжлалтай. Монголд байдаг "ах дүүгээ санадаг 11-р сар" гэх хэллэг нилээд эртнийх. Тариа, ногооны талбайд ч адилхан юм болдог байх. Малчин явсан миний эмээ сүүлд ногоочин болж сум, аймгийн аварга болтлоо ажиллаж байсан болохоор би үүнийг сайн мэднэ. Ноолууроо санадаг хүмүүс л хавар хөдөө рүү очдог байх.
Одоо мал ид төллөж байна. Би саяхан нэг айлд очсон. Нөхөр нь хониндоо яваад эзгүй байв. Бүх хурга, ишгээ нэмнэчихсэн эднийх арчаатай айл гэдэг нь илт. Эднийх 5 хүүхэдтэй, тэд нь бүгд Улаанбаатарт сурдаг, ажилладаг. Нэг хүү нь ирээд ямааныхаа ноолуурыг илүү гэртээ самнаж байв.
Би 50-иад настай болов уу гэмээс ээжээс нь асуув:
-Хэдэн жилийн дараа та хоёр бүүр өндөр настай болохын цагт малыг тань хэн өсгөх вэ?
-Мэдэхгүй...


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.