Saturday, March 7, 2015

43. "Эхнэрээ биш, эмээлээ харамлав.."

\дуусаагүй\Нийтлэлч Алхан Болд. 43. "Эхнэрээ биш, эмээлээ харамлав..."
Эхнэрээ алдаж болно, харин эх нутгаа алдаж болохгүй гэх мэтээр монголчууд ярьж байна.
Хэл маань л үлдээсэй гэхчлэн ярьж байна. Өөрсдөө алга болчихоод хэнээр монголоор яриулах нь вэ? Харамсалтай нь, алийг нь алдаж болохгүй гэхгүй байна!!!

Казахстанд казакууд нүүдэлчин уламжлалаа алджээ. Тэнд эсгий гэр алга болжээ. Гэсэн ч тэдэнд үндэстний үзэл байна. Газар нутаг нь байна. Тэхлээр тэд ирээдүйд урт удаан хугацаанд оршиж мэдэх нь. Энд тэндгүй эсгий гэрээ эргээд барьж эхлэх байх.

"...Монгол малын удмын санг хадгалах гэж зовдог байсан ард түмэн маань монгол хүнийхээ генийн санг хадгалах гэж бас нэг тэмцэл хийх цаг ирж дээ. Энэ маягаар бол бид 30, 40-өөд дараа Жорж Гончиг, Жон Дамдин, Накамура Дорж, Смит Бадам, Ён Сон Бат, Ху Вэй Пүрэв нарын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд санал хураалгаж явах нь ээ дээ? ...Үгүй гэхээр "хүний эрх" зөрчсөн хэрэгтэн болох биз дээ? 
"Харах нүд минь хараатай байхад харийн хүнд битгий очоорой" гэж Монголд суугаа охиндоо япон эх захисан, охин нь ч түүнийг мартахгүй санаж явдгаа Монголын хэвлэлд бичсэн байхад, харин нилээд өндөр албатай монгол эр "-2 охин Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрын бэр болж байгаа" бахархан ярихыг сонссон чих  минь хөөрхий! Хөгжмийн зохиолч нөхөр маань "-Испани улсад хүргэнийдээ айлчилж, 2 сар сайхан амраад ирлээ" гэснийг  уншсан нүд минь хөөрхий! Дэлхий дээр тусгаар тогтнол, үндэстэн юугаа эрхэмлэж, төрийн мэргэн бодлого явуулдаг зарим улс гүрэн нөхөрт гарч, үр хүүхэд төрүүлээгүй эмсийг гадаад улсад илгээх ёсон үгүй нь манайх шиг улсад анхаарууштай юм...Харин эмс охидоо харийнхнаас хамгаалах нь эх орноо хамгаалахаас дутахгүй чухал тэмцэл юм..." О. Дашбалбар. Газрын төлөө тулалдаан эхэллээ". 2007.

Буриадууд газар нутагтаа байгаа ч эх хэлээ  тоохгүй байна, үүнийгээ оросууд руу чихдэг. Өвөр монголчууд тэд хүн амын цөөнх болжээ....

Америкд  энд тэндээс очсон цагаачдын үр садын дунд чероки, апачи байх нь моод болсон гэдэг. Америк тивд Европын цагаачид  100 сая уугуул индианчуудыг алсан гэдэг.

"....A Cherokee woman had more rights and power than the European women. She decided whom she would marry, and the man built a house for her, which was considered her property, or he came to her or her mother's house to live. The house and children were hers. She and her brothers reared them. If she bore too many children, or if a child were deformed, she had the right to kill the unwanted infant. Should the father kill one, he would be guilty of murder. To obtain a divorce, she packed her husband's clothes in a bag and set it outside her door....

Shamans had always objected to whites marrying Cherokee women, unless the husbands came to live in the Cherokee towns...They would not allow the wife's to instruct the children...they moved out of town onto land of their choice and established an independent home; they often brought black slaves to work for them...Pods, pans. Cherokee women became fretful, jealous of many of the wives of these white men who had so many pots-often more pots than people at their table. And cloth enough for clothing, even diapers for their babies, even rags for cleaning.
Cherokee women would go to homes of clan sisters married to whites in order to marvel at their riches and watch spellbound the work of the spinning wheel, the copper and iron pots full of dye, looms manufacturing...".
John Ehle, "The Rise and Fall of the Cherokee Nation". Ancor Books, 1989.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.