\дуусаагүй\ Нийтлэлч Алхан Болд. 41. "Монгол ба Киргизийн цагаачид".
2005.3.24-нд түлхэн унагаагдсан Аскар Акаев Киргизээс зугтан явав.
2010.4.07-нд түлхэн унагаагдсан Курманбек Бакиев Киргизээс зугтан явав.
2017.11.24-нд түлхэн унагаагдсан Алмазбек Атамбаев нуугдах, гадагш тутаах гэж оролдсон ч, баригдаж 11 жил хоригдохоор шийтгүүлэв. Түүнийг олон нийтийн эсэргүүцлийн дүнд 2020 онд сулласан ч эргүүлэн хорив.
2017.11.24-нд түлхэн унагаагдсан Сооронбай Жээнбеков зугтаж чадсангүй.
Гэхдээ 1925 онд зөвлөлтийнхны зарлигаар казах "болсон" талын киргизүүдийн зарим шиг "Чингис хаан казах хүн байсан", "казахууд америк тивийг нээсэн" гээд солиороод эхэлбэл хүмүүсийн доог болно.
Тэгвэл хөрш Кыргызстанд нь зарим хүн тэднээс давахаар шийджээ. Улсынхаа ерөнхийлэгчид нэр дэвшиж байсан Арстанбек Абдылдаев гэх нөхөр "киргизүүд бол дэлхийд бий болсон анхны үндэстэн", "эцэг эхийн минь өгсөн нэр Арстанбек ч, "дээрээс" надад Арстан Алай гэдэг нэр олгосон бөгөөд энэ нь Бурхны хүү гэсэн үг. Одоо Арстан Алай би хүн төрөлхтнийг инээд эсвэл нулимсаар дамжуулж өөрчлөнө" гэхчлэн хийрхжээ.
Бидний зарим шиг "-монголчуудын хөх толбо бол тэнгэрийн тамга" гэхчлэн дэмийрч бас болохгүй. "Тэнгэрээс бууж ирсэн үндэстэн" гэх атлаа монгол эр "миний эхнэр" гэж чадахгүй "манай эхнэр"\бидний эхнэр\ хэмээн жижгэрнэ...
2010 онд Кыргызиийн Ош мужид нутгийн узбек, киргизүүдийн хооронд мөргөлдөөн болсон. Киргизүүд голчлон хийсэн тэр аллага бол маш харгис, буруу гэмт хэрэг байсан. Узбекуудын зүгээс "хөдөөны киргизүүд" гэхчлэн ихэмсэг доромжилсон аястай....
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.