Thursday, August 24, 2017

64. "-Би Монголын төлөө амиа хайрлаагүй атал..."

\дуусаагүй\ 64. Нийтлэлч Алхан Болд. "Би Монголын төлөө амиа хайрлаагүй атал...".




Зураг дээр: Маажинсан Уулан дахь Дамбийжаа-ийн сургууль, халуун ус...бүхий цайз эл хуль болжээ.

....Ламын ярианы аялга халх ч биш, ойрад ч биш, холимог янзтай ажээ...Чухам ингэж байх үедээ Дамбийжанцан надад өөрийн намтрыг ярьсан юм. Түүний хэлснээр, тэр Улиастайгаас Хаалган орох замд, Түшээт хан Аймгийн Бадрах гүний нутагт, Ашиг хурган чулуу гэдэг\одоогийн Дорноговь аймгийн Мандах сумаас баруун хойш\ газарт төрсөн. 7 настайд нь түүнийг Долнуур дахь Шар сүмийн хийдэд суулгажээ...". хуудас 69, 71, А.В Бурдуков. "Хуучин ба Шинэ Монголд".
Бурдуковт өөрийн намтраа ярьсныг нь түүнийг халимаг болгохыг хүсэгчид ил гаргах маш дургүй. 
Худал зүйлийг 1000 давтаад үнэн болгоно гэдэг үг Дамбийжааг "халимаг болгосон"-д тохирч байгаа юм. 
Халимаг айл 4-5 настай хүүхдээ Кавказаас хэдэн мянган км-ийн хол байх Хятадын Цагаан хэрэмийн хажууд байх Долнуурт авчирсан гэдэг бол монгол, орос, халимагуудын зохиосон үлгэр төдий юм. 7 настайгаасаа Өвөр Монголд амьдарсан Дамбийжаа өвөр монгол аялгаар аялгаар ярих нь мэдээж. Өвөр монголчуудын дунд амьдарч байгаагүй Бурдуковын хувьд тэдний аялга халх ч биш, ойрад ч биш гэгдэх нь аргагүй.

1891 онд Монголоор аялж явсан Позднеевоос 30-40 орчим насны нэрт дайчин Дамбийжанцантай тааралдсан эсэхийг нь Амарбаясгалант хийдийн бичээч Ёндон асууж байжээ.

а. Бурдуков бол халх, ойрдуудын дунд л амьдарч байсан хүн. Харин Дамбийжаа хүүхэд, бага насаа өвөр монголчуудын өнгөрөөгөөд дараа нь ойрд, халх хоёр байдаг Хөх нуурд идэр насаа өнгөрөөсөн хүн. Тэгэхлээр Бурдуковд өвөр монголчуудын аялга мэдээж халх ч биш, ойрд ч биш санагдах нь аргагүй.
б. Ар Монголын эхний баатар Дамбийжааг хятадуудын гарт оруулахгүйн тулд Орост төрсөн халимаг  хэмээн  худал хэлж авсан оросуудад талархая.
Хятад, дунган буюу хуй-хуй\хятаджсан мусульман\, киргизүүдэд дээрэлхүүлж байсан монголчуудаа хамгаалах тэмцлийг эхлүүлсэн хүмүүс бол Өвөр Монголд Тогтох тайж, Өвөр, Ар Монголд Дамбийжанцан байсан нь баримттай юм.

 /Дашрамд хэлэхэд, хуй хуй буюу мусульман шашинтай дунганууд 1869 году оноос Халхын нутагт цөмрөн Онгийн гол хүртэл ирж, эсэргүүцэл амсахгүй шахуу дээрэм тонуул хийдэг байв/.http://www.vostlit.info/Texts/Dokumenty/China/XIX/1860-1880/Barabas/mong_kit_vojska.htm

Энэ хүнийг Оросын Халимагаас гаралтай мэтээр ойлгуулж ирснийг одоо залруулах цаг болсон. Тэр ч бүү хэл түүний гавлыг Монгол Улс авчран эх нутаг-Дорноговь аймгийн Мандах суманд, эсвэл Ховдод хүндэтгэлтэйгээр нутаглуулж, дурсгалын цогцолбор байгуулах хэрэгтэй.

1914.2.09-нь Дамбийжааг Ховдод Сибирийн казакийн 3-р хорооныхон баривчлан Орос руу хүргэв. Дэлхийн 1-р дайнд тэвдэж байсан оросууд Жаа ламыг Оросын харьяат хэмээн худал зүйл зохиож хойш нь цөлсөн. Монголын ганц баатрыг хятадуудад алдахаас харамссандаа л тэд ингэсэн хэрэг.
Бид зохиомол, үлгэрийн баатруудад дуртай болсон. Гэвч баатрууд маань бодит хүн л юм болохоор алдаа, буруугаас 100% ангид яваагүй.
"Астрахань хот. Эмийн саны цэцэрлэгт гудамж. Вереникагийн байр... Миний бие 2 жилийн турш хятадуудтай тулалдаж эх орноо Хятадын дарлалаас ангижруулан Монгол Улсад асар их буян үйлдэж, дайны явцад суманд өртөн шархдан Монголын төлөө амь насаа хайрлаагүй атлаа ийнхүү зовж шаналж яваадаа тун ч гомдолтой байгаа билээ. Энэ жил намайг цагдаагын хяналтаас гаргаж байгаа ч би Монголд очихгүй. Би эх орондоо сайн үйл л бүтээж явснаас биш мууг хийж яваагүй атал миний эх орон намайг арга ядаж байхад огтхон ч ойшоож, хамгаалж өмгөөлсөнгүй. Алтайнхныг гэгээрсэн сайн хүмүүс болоосой гэсэндээ би сургууль байгуулж хүртэл байсан атал, Алтайнхан ч, нийт Монгол ч намайг ер өмгөөлсөнгүй.... Таны анд хэвээр байгаа Жа лам Дамбийжанцан...

Дамбийжаа энэ захиандаа дэндүү даруухан, өөрийгөө 2 жил тэмцсэн гэжээ. Тэр цэргийн жанжин явснаа л тэгж хэлжээ. Үнэндээ харийнханд дээрэлхүүлж байсан монголчуудаа өмөөрч тулалдаж эхэлсэн нь олон жилийн өмнөөс юм. Тэр Хөх нуур, Цайдамд байхдаа л тэр тэмцэж эхэлсэн.
Дамбийжаа монголчууд оросуудыг түших нь зүйтэй гэж хатуу итгэдэг байсан тул бас, хятадуудад тушаагдахгүйн тулд халимаг болж Орос руу түр явахаар шийдсэн байдаг.
1917.6.30" Rs: Ашиг хурган чулуу эсвэл ашиг хоргын чулуу бол одоогийн Дорноговь аймгийн Мандах сумын төвөөс баруун хойхон. 


Ховдыг чөлөөлөх чөлөөхын өмнө Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүйг ганцхан захиагаас ч харагдана. Сүүлд Хатанбаатар болсон Магсаржав: -Магсаржав би язгуураас бүдүүн хөдхи, сурч төсөөлсөн нь үгүй. Язгуурын хүнд тушаалд холбогдсон нь үнэхээрийн айн түгшиж барахгүй, хэрхэх зүйлийг үл олмуй. Гагцхүү өршөөлт багш, сайд ламтнаа эрдэм өршөөлд шүтэн дагалдаж, морь нохой мэт зүтгэхийг чин үнэнхүүгээс залбиран бүхий тул аль газраа бараалхаж, элдэв учрыг зөвлөн тогтоож гүйцэтгэвээс зохих ба уналга, ачлага бүрдэх хүртэл  цэргүүдийг түр энд агуулваас болох эсэх, жич ван Па/Балт лам/-д Жалханз гэгээн багш лугаа бүгдээр тогтсон эх, Орос Улсын элчин сайдтай тогтсон гэрээ бичгийн хуулга нэгийн хамтаар өргөн хүргүүлснийг толилж, тус тусад нь сурган ухуулахыг хүлээсүгэй хэмээн үүний тул захиа бичиж, ариун цагаан хадгаар туйлын өршөөлт багш, сайд Ноён хутагт ламтанд амгаланг эрж өргөв" захиа бичиж байжээ.

1912 онд Дамбийжааг царайчилж явсан Магсаржав 1922 онд түүнийг устгах ажиллагаанд оролцох болтлоо төрөл арилжжээ.

1914 оныг хүртэл монголчуудад Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүй атлаа 1921 оноос хойш Түүн шиг хэрэггүй, түүн шиг муухай хүн байхгүй болжээ.
 Нээрээ л тэр  Монголынхоо төлөө амиа хайрлаагүй атал...
1912 оны 8-р сард Ховдыг хятадын цэргээс чөлөөлөх тулааныг удирдсных нь төлөө Богд Хаан түүнд Эрдэнэ бишрэлт, Хүчин төгөлдөр, Догшин ноён Хутагт, Номун Хан цол олгожээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.