Tuesday, September 22, 2015

58. "Банхаргүй Монголд".

\дуусаагүй\ 58. Нийтлэлч Алхан Болд. "Банхаргүй Монголд".

Би Хэнтий аймгаар яваад ирлээ. Тэнд сайхан байна. Даанч тэнд монгол хүний анхны нөхөр-банхар маань алга. Хачин хачин зүстэй, хачин зэвүүн цагаач ноход эзэн Чингис Хааны нутгийг эзэлжээ. Тэдний хүнтэй харьцах нь ч өөр, тэд хуцахгүй, харин хулгайч мэт чимээгүй, дээрэмчин мэт гэнэдүүлэн үсрэн ирнэ. Урах гээд байгаа, урахгүй гээд байгаа нь ч мэдэгдэхгүй, тэд банхар мэт сүүлээ шарвалзуулан "мэндлэхгүй".
Есүхэйн Тэмүүжинг багадаа нохойноос айдаг байв гэж "Монголын Нууц Товчоо"-нд бичсэн буй. Дэлхийг эзэгнэх бяцхан хөвгүүн тэр өдрүүдэд банхараас айж байж шүү дээ. Тэр үед харийн ноход харьдаа, Уралынхаа нурууны баруун талд, Хорезмын хэрмийнхээ дэргэд, Цагаан Хэрэмынхээ цаана байж...
Эцгээсээ өнчирсөн цаг доор Тэмүүжинд банхараас өөр дотно амьтан үлдээгүй хэмээн Нууц товчоонд нэмж бичсэн ч болно. Хүүхэд насандаа банхарын 2 гөлөг дахин тэжээсний хувьд би мэдэж байна.
Монгол ахуй, соёлоос хөндий харь гаралтай, хотод өссөн хүмүүс царай муутай хэмээн бодсон нэгнийгээ банхар хэмээн дууддаг болж. Өөрсдийн илжигдүү төрхийг өөд нь татах  гэж үндэстний нохой-Банхараар биднийг дуудах байна....
Төв Азид нутгийн ноход бий, тэднийг Марко Поло, Плано Карпини нарын үндэстэн италиуд одоо Pastore dell'Asia Centrale хэмээн нэрлэдэг. Оросууд эднийг центрально-азиатская овчарка гэх. Монголчуудын байлдааны зам байсан Киргизийн их  тал буюу одоогийн Казахстаны нутагт байдаг ноход. http://www.vesti.ru/doc.html?id=2738377

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.