Saturday, June 10, 2023

no.116. “Манжийн хойноос уу!?"...”.


Хятадууд цөөхөн хүнтэй манжуудад бууж өгсөн нь учиртай. Боол нь байгаад манжуудыг уусгана гэж тооцоолсон нь биелж, 1911 онд Манж гүрэн мөхсөнийг дэлхий даяар зарласан билээ. Харин Монголууд шууд эсэргүүцэхийг завдсан тул манжууд 1691 оны хавар Долнуурын Чуулганыг зохион байгуулж Халхын ноёдыг хахуулиар худалдан авч баруун Монголтой нь тэрсэлдүүлснээр нийт Монголыг эрхшээлдээ оруулсан билээ.
********

№18 Иран.
нутаг: 1,648,19 5км.кв / хүн ам: 90 caя.

№19 Монгол.
нутаг: 1,564,110км.кв / хүн ам:  3.4 сая
 
Монгол, Иран хоёр бол хэмжээний нутагтай ч, 1 зүйл дээр зарчмын хувьд ялгаатай: Өнөөдөр 2023 онд Иран 90 сая хүнтэй бол, Монгол 3.4-хөн сая. 
Амьдрах орон зайгаа тэлэхийг хүссэн зарим улс үндэстний хувьд 3.4-хөн сая хүнтэй Монгол Улс бол асар уудам хоосон орон зай юм.

Дэлхийд 18-р том нутагтай, 90 сая хүнтэй Иранд эзэн суух найдлага, ямар ч улс үндэстэн, ямар ч хөрөнгө оруулагчид огт байхгүй. Тэд өөрсдөө л иранчуудад уусна. Иран дахь үндэстний цөөнхүүд нь азери, күрд, араб.   Тэд бүгд уугуул нутагтаа суугсад.                  
 
Харин Дэлхийд 19-р том нутагтай мөртлөө үндэстний үзэлгүй, эд хөрөнгө шүтдэг, хэнэггүй, гаднын юм бүрийг дууриадаг, эмс, охидоо харамлах ойлголтгүй 3.4-хөн сая хүнтэй Монгол Улсын нутагт  хүмүүсээ суурьшуулах боломж зарим улс үндэстэнд байна. Монгол Улсын нутагт эзэн суухын тулд заавал Хятад шиг их гүрэн эсвэл хил залгадаг байх албагүй, ердөө монголчуудаас 3 дахин олон хүнтэй байхад л хангалттай.
Харин Монгол Улсын Дэлхийд 19-р том мөртлөө бараг хоосон/3.4-хөн сая хүнтэй/ нутаг маань том санаатай, бага нутагтай зарим үндэстэнд олз юм биш биз?! Амьдрах орон зайгаа тэлэх тэлэхийн төлөөх тэмцэл дэлхийд үргэлжилсээр байхад, харин Монгол Улсын монголчууд  бага ангийн хүүхдүүд шиг гэнэнтсээр...
Монголчууд ганцхан хятадуудаас л болгоомжилдог уламжлалтай. Хятадуудад л уусахгүй бол яахав-гэдэг монгол хүн олон байдаг нь инээдтэй, хамгийн гол нь харамсалтай юм. Бараг л "хөлдөж үхэхээс, шатаж үхвэл гоё" гэж сэтгэхтэй адил биш үү?! Үхсэний дараа юуны ялгаа. Цагаан Хэрэмээс урагш жаахан нутагтай байсан хятадууд хөрш манж, монгол, уйгар, төвдүүдийн нутагт эзэн сууснаар өнөөдөр Дэлхийд 3-p том нутагтай гүрэн болжээ.

Унгерн, Резухин гэдэг "цагааны оргодол", "хулгайч"-ийян орос, татар, башкир, цахар, буриад цэргүүд  6 сар байлдаж Хятадын 15000 цэргээс манай улсыг чөлөөлөөгүйсэн бол, Монгол улсын түүх 1919 онд дууссан байхсан. Өнөөдөр Сүхбаатарын хөшөөний оронд Сюй шүжан, Гоу сүнлин генералуудын хөшөө байхсан биз. Цэвээн тэргүүний хэдэн хүнээс өөр буу сум өгөөч, байлдья гээд ирсэн монгол ховор байжээ. Холын замд эцэж ядарсан морьтой Азийн Морьт Дивизийнхэн нутгийн тарган морьд худалдаж  авья гэхэд зарим монголчууд асар өндөр үнэ нэхэж байж. Эх орныг нь амь насаараа чөлөөлье гэж байхад шүү дээ.
Дэлхийд амьдрах орон зайн төлөө тэмцэл үргэлжилсээр байна.

Монголчуудын нутагт санаархан тэмцэж байсан нь ганцхан хятадууд биш.  
1974 онд бүтээгдсэн "Японы мөхөл" киног үзсэн монгол хүн олон байх.   
Далайн хар шуурга, газар хөдлөлт ихтэй арлаасаа хүмүүсээ их газарт шилжүүлэн суурьшуулахийг санаархсан  Япон Улс хэд хэдэн дайн хийж байв:
-1894 оны 10-р сард  Японы цэрэг Манжуур руу довтолж 1895.11.21-нд Порт-Артурыг эзлэв.
-1904-1905 оны Орос -Японы дайнд ялснаар  Япон байр сууриа бэхжүүлж Дорнод Хятадын төмөр замын өмнөд хэсгийг авлаа.
-1918-1925 онуудад япончууд Сибирийн Алс Дорнодын зарим хэсгийг эрхшээлдээ оруулав. 
-1931-1932 онуудад  япончууд Манжуурыг дахин эзэлж, 1932 онд Манж-го улсыг/Өвөр Монголын  Баргыг багтаасан/ байгуулснаа зарлав.  
-1939 онд япончууд Монгол Улсыг довтлоод ялагдав. Монголын нутагт хүмүүсээ хүмүүсээ суурьшуулах Японы  санаархал бүтсэнгүй.
-1990 онд энэ санаархал нь дахин амилсан мэт, "-Зөвхөн монголчууд, япончууд хоёр л хөх толботой!" гээч юм яригсад гарч ирэв. Японы жуулчид маш олноор ирдэг болов.   
 Гэтэл  2010 оны орчмоос Солонгосын жуулчид маш олноор ирдэг болонгуут японы жуулчдынх гэнэтхэн тасрав.  
Дэлхийн 19-р том нутаг маань жижиг нутагтай, том санаатай бас нэг үндэстний шуналыг бадраасан бололтой. 
Улаанбаатарыг өнөөдөр Сэүл, Солонгос гэсэн гэр олон хаяг бүрхээд байна. Монголчуудаас бусад нь буюу гадаад зочид маань үүнийг гайхаж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатарт Солонгос улсын нийслэл "Сэүл", Солонгос хаяг үй олон байгаа нь наад нь маш нөхөрсөг биш, үнэнийг хэлэхэд дээрэнгүйлэл мөн. 

Монгол хүн улс, үндэстнийхээ ирээдүйн төлөө хардах, эмзэглэх, санаа зовох эрхтэй!!!

Улаанбаатарт Москва гэх хаяг 3-р хороололд нэг бий. Бээжингийн Гудамжаас өөр Бээжин гэх хаяг байдаг юм уу?!
"Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь" уриа бүтээгүй  ч,
Өнөөдөр "Улаанбаатар"-ыг үгүйсгэж байгаа мэт "Сэүл" гэсэн хаяг байшин бүр дээр байна гэвэл их хэтрүүлэг үү??
Казахстаны нийслэл Астанад хэдэн арван Сэүл гэх хаяг бий болоод эхэлбэл казакууд эмзэглэнэ гэдэг би эргэлзэхгүй байна. 
Харин Монголчууд унтуулдаг тариа хийлгэсэн мэт таг чиг, харин Солонгосчууд   Сеүлдээ  байгаа мэт ихэмсэг.
"Монголд бид арай хэтэрч байгаа юм биш биз" гэх мэтчилэн эзэн монголчууд болон зочдоос маань санаа зовох бодол корей нарт огт төрөхгүй байна биш үү?! Бараг, монголчууд бидэнд эзлэгдэх дуртай байна гэж тэд итгэсэн юм биш биз?!
Дургүйцлээ илэрхийлдэггүй үндэстнийг тайван замаар эзэлбэл тэднийг буруу биш, харин бидний л хохь. 
Хятадууд тайван замаар манжуудыг уусгаж, эзэлсэн туршлагыг ашиглаж Монголыг баруун Солонгос болгохоор ажиллаж байна уу??

Газар түрээслэх бол зөвхөн ганцхан арга. Монголын газар 60 жил, 100 жил түрээслэх битгий хэл, түр оршин суух зөвшөөрлөөр харийн зарим улс, үндэстэн дэлхийд 19-р том газарт эзэн суух бүрэн боломжтой. 

Хахууль бол монголчуудыг сулруулж, дийлж байсан үндсэн аргуудын зөвхөн нэг нь. 
Асар их мөнгө мөрөөдсөн этгээдүүд хуулиудад өөрчлөлт оруулахын төлөө тэмцэх бизээ. 

ХҮИ-ийн индекс 2022 /Авлигын ил тод байдлын индекс/
дугаар 01-Финлянд
дугаар 02-Норвеги
дугаар 03-Сингапур
…….
дугаар 101-Казахстан
……
дугаар 111-Монгол Улс

Долоннуурын чуулган бол Халхын ноёд, Халх-Ойрадын хоорондын тэмцлийг Манжид ашигтайгаар шийдвэрлэсэн чуулган бөгөөд тус чуулганы шийдвэрээр Халх Монголын газар нутаг нь Чин улсын харъяат болжээ.
1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж 5-р сарын шинийн 2-нд чуулган эхэлжээ. Тус чуулганд Манж улсын Энх-амгалан хаан тэргүүтэй дээд зиндааны ноёд, түшмэл, Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 500 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ.
Мүгдэн, Бээжин, Халх, Өвөр Монголын нутгийн заагт орших, олны хөлийн газрыг сонгон авсан нь Манж хаан сүр хүчээ олны өмнө гайхуулах, алдаршуулахад анхаарсан хэрэг байв.
Тус нутаг нь эртний Юань улсын Дээд нийслэлийн хүрээний нутаг байсан тул уг газар нь нилээн чухал ач холбогдолтой байсан юм.
Хааны төлөөний сайд чуулганы ажлыг тусгайлан бэлтгүүлж, ёслолын дэс дараа, дэг ямбыг маш нарийн зохион байгуулсан байжээ.
1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж 5-р сарын шинийн 2-нд чуулган эхэлжээ. Тус чуулганд Манж улсын Энх-амгалан хаан тэргүүтэй дээд зиндааны ноёд, түшмэл, Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ. Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Халхын талаар явуулсан төрийн бодлого, цаашид Халхыг хэрхэн захирах талаар тодорхой дурджээ.
Тус чуулганаар Халхын 36 ноёдыг хошуу захирах засаг ноён болгож, манжийн төрийн цолыг дараах тоогоор олгосон: 1 чин ван, 5 жүн ван, 3 бэйл, 6 бэйс, 3 түшээ гүн, 1 туслагч гүн, 15 тэргүүн зэрэг тайж[1] олгож, 36 ноёныг хошууны засаг ноён болгосноос Түшээт хан Чахундорж, Сэцэн хан Өмэхэй хоёрт Чин гүрний цол хэргэм шагнаагүй ажээ. Түшээт хан аймагт 17 хошуу (Эдгээрийн 8 хошуу нь Сайн ноёны удмын ноёдын хошууд), Сэцэн хан аймагт 10, Засагт хан аймагт 8 хошууг тус тус тус хуваан захируулжээ.
Тийнхүү Халхыг Манжийн харъяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулсан юм. Энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө, Халхын хант улсыг оруулж авснаар цааш Зүүнгар, Хөх нуур, Түвэд, Хами зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдсэн төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.

Монгол Улсын нийслэлд Солонгос Улсын нийслэлийн нэрийг газар сайгүй бичихийг хязгаарлахгүй байгаа нь ямар учиртай вэ?? 
Бүдүүн дарга, баячууд нь үндэстний эрх ашиг биш, харин машин, утасны дугаар нь чухал болсон Монгол Улс монголоороо үлдэх нь аль эсвэл төрөл арилжсан манжуудын араас явах уу?

Одоо байгаа байдал нь яах вэ?
Хаан үндэстэн байсан монголчууд одоо "бэр" үндэстэн болжээ. Охидууд нь хүний ​​​​          эхнэрүүд болсон айлууд асар олон болжээ. Уг нь монгол эмэгтэй монгол үндэстнээ үржүүлэх үндсэн чигээрээ баймаар.   Тэр "хил хязгааргүй хайр"-ын тухай 10-12 сая ах дүү нараасаа таслагдсан 3.4-хөн сая монголчууд битгий хэл, 35 сая хүнтэй үндэстнүүдийг ч ярих дургүй. Тэд бусдаас охидыг нь авах болохоороо л "хил хязгааргүй хайр"-ыг ашиглах.

https://sonin.mn/news/peconomy/113533 "Солонгосчууд Монголд визгүй зорчдог болохыг дэмжихийг УИХ-ын даргаас хүсэж байна"
Сэтгэгдэлүүд: 
монгол 202.21.124.29 2020.08.12
Солонгосчуудыг визгүй оруулж болохгүй. ёстой аюулгүй хүн ам нь хэдэн сая байна. Монгол хэдүүлээ тэр бол болохгүй шийдвэр

https://www.zindaa.mn/15d2 "Баабарын ГЕОПОЛИТИК"
...Ноён Баабар Зүүн Хойт Азийн 5 орноос Орос, Хятад, Япон гурвыг “уйлуулж” байгаад “хасаад хаяж” байна. Энэ гурав Баабарын “онол”-оор “орох газаргүй” болов. Тэгээд Солонгос, Монгол “ах дүү” хоёр үлдэж байгаа юм…

https://moenhbayar.blogspot.com/2011/06/blog-post_7375.html "Миний шашныхан Монголын төрийн наадмыг хийдэг, Монголыг удирддаг, удирддаг болов"

https://www.mass.mn/n/23823 МОНГОЛЫН ЭСРЭГ СОЛОНГОСЧУУДЫН ЧИМЭЭГҮЙ ТҮРЭМГИЙЛЭЛ


https://sonin.mn/news/culture/19223 "Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа"
....Өмнөд солонгосчууд Монголд хөл тавьж, “сайн уу, өвөг дээдсийнхээ нутагт ирлээ” хэмээн мэндчилснээс хойш хэдийнээ хорь гаруй жил өнгөрчээ. Эхэн үедээ тэд найрсаг байлаа. Гэвч одоо өөрчлөгджээ. Тэд эзэн мэт дээрэнгүй болсон ажээ. Тэдний энэ авир сүүлийн үед ердөө л хэвлэлийн өдөр тутмын мэдээ болов....

http://www.bolod.mn/modules.php?name=News&nID=119639 Ноцтой мэдээ: Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан

https://eguur.mn/46527 Б.Жаргалсайхан: Д.Одбаярыг цэцэг барин угтаж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй.