Wednesday, October 27, 2021

no.116. “Цагтаа цалгиж явсан Грек, Монгол"

Одоогийн Шинжааны нутгаас Грекийн амфитеатрын хэлтэрхийнүүд олддогт гайхах хэрэггүй. Афганистан хүртэл ирж дайтсан грекүүд Төв Азид хоёр удаа улсаа тунхаглаж явсан.  Афганистаны тажикуудын  командлагч Ахмад Шах Масуд цэнхэр нүдтэй байсан нь славянуудаас биш, харин грекүүдээс ирсэн гэдэг. 
"Наадмын дараа" Грек, Монгол хоёр арай л алга болох шахлаа. 
Саддам Хусссейн: 
Жорж Буш бол Багдадыг хоёр удаа бүсэлсэн Монголын Хүлэг Хаан шиг зандалчин хэмээн харааж байж билээ.

Монголчуудад Ирак, Австри, Вьетнам хүртэл, Грекүүдэд Афганистан, Шинжаан, Монгол хүртэл довтлох ямар ч шаардлага байгаагүй!!!! Хүн амынхаа ихэнхийг алсын алсын дайнд явуулж тараасан Грек, Монголын хаад...
Алсын дайнд явсан грек, монголууд эх нутагтаа эргэж ирээгүй..../үргэлжлэл бии/